Улс төрийн мэдээ

Ерөнхийлөгчөөс өргөн барьсан улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэнэ

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.04.19/ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх гэж байна.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар өнгөрсөн долоо хоногт тус хуулийн төслөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн бариад байгаа юм.

МАН бодлогын шинэчлэлийн хүрээнд хамгийн түрүүнд сонгуулийн тогтолцоог, хоёрт улс төрийн намуудыг шинэчилье гэдэг зорилго тавьснаа ил зарлаж явдаг. Энэ хүрээнд Сонгуулийн тухай хуулийг Н.Энхболд нарын гишүүдээс өргөн барьж, УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа юм.

Ташрамд, Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлогийг ЕТГ-аас дараах байдлаар тайлбарлажээ:

  • Улс төрийн намуудын эрх зүйн орчин сайжирч, тэдгээрийн нийгэмд гүйцэтгэх үүрэг нэмэгдэх,
  • Намууд цөөнх эсвэл хэсэг бүлгийн эрх ашгийн илэрхийлэл болсон явцуу бүлэглэл бус, улс орны нийтлэг ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, нийгмийн өргөн давхаргын төлөөлөл бүхий бодлогын нам болох,
  • Намууд нийгмийн өмнө үүрэг хүлээдэг, хариуцлагатай болсноор намд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард иргэдийн шууд оролцоог нэмэгдүүлэх,
  • Намд олгох төрийн санхүүжилтийн хувь хэмжээ, зарцуулалтыг нарийн тогтоож, ил тод болгосноор намуудад өрсөлдөөний ижил нөхцөл бий болгож, авлигын түвшнийг бууруулах зэрэг эерэг үр дүн авчирна гэж үзжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button