Улс төрийн мэдээ

Дурсгал: Орхиж одохдоо монголчуудад түүх үлдээсэн С.Зориг агсны төрсөн өдөр

Хэрэв 1998 оны аравдугаар сарын 2-ны аймшигт хэрэг гараагүй, Санжаасүрэнгийн Зориг амьд байсан бол тэр өнөөдөр 61 нас хүрнэ. Улс төрийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан хөдөлгөөний удирдагч, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн төрсөн өдөр бол дөрөвдүгээр сарын 20 билээ.

Монголчууд С.Зориггүйгээр 25 жил амьдарчээ. Тэр С.Зориг гэж мэдэхгүй, хараагүй шинэ үеийн залуусын хүртэл нүдэнд танил болж, "Би монгол хүний саруул ухаанд итгэдэг" хэмээсэн үг нь слоган болон түгсээр байна. Мэдээж С.Зориг өнөөдөр байсан бол гэж хэн хүнгүй, хамтдаа мөр зэрэгцэн улс төрд хүчин зүтгэж асан анд нөхөд нь, өрсөлдөгчид нь, атаархагчид нь, алга ташиж, сүсэглэн дэмжигчид нь боддог биз.

Учир нь С.Зориг 1990 оны Ардчилсан хувьсгалын манлайлагчдын нэг. Хамгийн боловсролтой, хамгийн буурьтай, гол нь хамгийн мэдлэгтэй нь, нэг үгээр хамгийн "гол"-той нь байсан гэгддэг. 1998 онд Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр тохироо хийгдэж байх үес түүнийг гэрт нь олон удаа хутгалж, амь насыг нь хохироосон гэж ярьдаг. Монголчууд төр нийгмийн зүтгэлтнээ бусдын гарт хороогдохыг сүүлийн зуунд бараг анх удаа үзсэн нь тэр.

С.Зоригт олон хүн итгэдэг байсан. С.Зориг бас өнөөдөр байхгүй. Тийм учраас хэрэв байсан бол энэ бүх завхралд, доройтолд хэрхэн хандах бол, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Д.Сосорбарам, Д.Ганболд нар нь өдгөө ийн явахыг хараад чухам яах бол гэж гэнэ сэнэгүй бодогдох нь бий.

Хамгийн хүнд нь, түүнийг хэн, яагаад, ямар учраар хөнөөснийг одоо хэр монголчууд нийтээрээ мэдэж чадаагүй байна. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэрэг үйлдсэн гэж гурван ч шатны шүүх үзсэн боловч, дөнгөж өчигдөрхөн яллагдагчаар татсан тогтоолыг нь хүчингүй болголоо. Эргээд хэрэг "алуурчин"-гүй болчихлоо. Сүүлийн 25 жил С.Зоригийн хэрэг гэдэг өөрөө улс төрийн тоглолт хийх гишгүүр болж ирлээ.

Дахиад л шинэ ажлын хэсэг гарч, С.Зоригийн гэгддэг хэргийг дахин шалгахаар болоод буй.

Орхиж одсоноороо С.Зориг Монголын орчин үеийн нийгмийн ард түмнийг ТҮҮХТЭЙ БОЛГОСОН. Өнөөдөр бол түүнийг дурсах өдөр.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Улс төрийн шоу хийхээ болио. Чимгээ нар хөнөөсөн нь тогтоогдсон байхад, харин захиалагч нь илрэх гээд байгаа учир хэргийг завааруулж байна гэж иргэн хүний хувьд бодном. Зориг агсан амьд мэнд байсансан бол

Зочин
Зочин

энэ талийгаач монголд ямар ажил хийсэн бээ энэ шоугаа больж үз

Зочин
Зочин

Зориг бол одоогийн ардчилагчид гэж өөрсдийгөө шагнаж урамшуулж өндөр албан тушаалд тавьдаг элбэгдорж,батүүл,да.ганболд,сосорбарам мэтийн хүмүүсийг бодоход өндөр боловсролтой,ёс суртахуун сайтай,эх оронч, зөв сэтгэлээтэй залуу байсан юм.

Холбоотой мэдээ

Back to top button