Хэлэлцүүлэг: Намуудад төрөөс санхүүжилт өгдөг болно
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр ЕТГ-ын дарга Я.Содбаатар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлох агуулгуудыг танилцуулж байна. Тэрбээр:
- Хариуцлагажуулах
- Бодлогын институт болгон төлөвшүүлэх
- Санхүүжилт нээлттэй, шилэн байх
- Нийгмийн бүлгүүд, гишүүдийн тэгш оролцоог хангах
- Дотоод ардчиллыг бэхжүүлэх гэсэн хэд хэдэн чиглэлээр онцлох заалтууд туссан гэдгийг хэллээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТ:
Шууд: Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байнаШууд: Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна
Posted by Eguur News on Tuesday, April 25, 2023
Цаашлаад тус бүрд нь, Хариуцлагажуулах чиглэлд: Санхүүгийн аудит хийгддэг болно. Дөрөвдүгээр сардаа үйл ажиллагааны тайлангаа парламентад нээлттэй хэлэлцүүлдэг, мэдээлдэг байя. Үйл ажиллагаа идэвхтэй явуулахгүй тодорхой тохиолдлуудад ИДЭВХГҮЙ хэлбэрт шилжүүлдэг тогтолцоо оруулж буй. Санхүүгийн тайлангаа хоёр жил дараалан хүргүүлээгүй, удирдах дээд байгууллагыг хугацаандаа хуралдуулаагүй зэрэг тодорхой заалтуудын хүрээнд зөрчил гаргавал идэвхгүй хэлбэрт оруулах, зөрчлөө арилгавал сэргээх агуулга тусгасан.
Бодлогын институт болгон төлөвшүүлэх: Хөгжлийн бодлогоор өрсөлддөг байх боломжийг бий болгоно. Иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих чиглэлээр тодорхой үүрэгжүүлсэн заалт оруулсан.
Санхүүжилт нээлттэй, шилэн байх: Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлдэг байя. Төрийн санхүүжилтийн дэмжлэг олгодог байх зохицуулалт бий. Хандивын хязгаарлалтыг нэлээд хийсэн. Хандивын зарцуулалт, хэлбэр, хэмжээнд нэлээд хязгаарлалт тавьсан. Санхүүгийн шууд бус дэмжлэг гэдэг хэлбэрийг гаргаж ирж байгаа. МҮОНРТ-ээр тодорхой хугацаанд үнэ төлбөргүй нэвтрүүлэг явуулах, заал талбайг үнэгүй ашиглах зэрэг хамаарна. Ер нь намаас бизнесийн нөлөөллийг багасгаж, зардлыг бууруулах чиглэлд.
Нийгмийн бүлгүүд, гишүүдийн тэгш оролцоог хангах: Улс төрд нөлөө бүхий төлөөлөл багатай намд зориулж зарчмын асуудал тусгаж өгсөн. Намын хатуу гишүүнчлэлээс татгалзах агуулгууд бий. Дэмжигч гишүүн гэж хэнийг нэрлэх вэ, гишүүдийн эрх үүрэг юу байх вэ гэдгийг нарийвчилсан. Намын дотоод ардчиллыг зохицуулах, УДШ дээр бүртгэх, тараах асуудалд мөн анхаарсан хэмээлээ.
Төгсгөлд нь Я.Содбаатар "УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн байгаа. Хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэгт парламентад суудалтай, суудалгүй намуудын төлөөлөл орж ажиллана гэж ойлгож байгаа. Тодорхой ахиц, дэвшил гарах боломжтой гэж харж байгаа. Олон санал ирсэн ч бүгдийг тусгах боломжгүй" гэлээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
намыг санхүүжүүлэх хөрөнгийг хэнээс авах гэж байгаа юм бэ ард иргэдээс авна гэж байхгүй шүү новшнууд аа