Б.Жаргалсайхан: Энэ хуулиа зас, Я.Содбаатар уг нь ухаантай даа

Төрийн ордонд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна.
Энэ үеэр Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан санал хэллээ.
Тэрбээр "Бидний энэ хууль, журам дэндүү хэцүү, хүнд, адаг нь дуусахгүй шинжтэй. Иргэний үнэмлэхээ бариад очиход л нотариатаар батлуулж ир гэдэг шиг. Я.Содбаатар ухаантай, Ц.Оюунгэрэлийн хэлснээр бүх хуулиа засаад ороод ирэх байх. Тэр нь дээр шүү, Содоо. Үзэл суртлын нийгмээс салах гэж 30 жил хичээгээд салахгүй л байна. МАН нь өөрөө хамгийн их тоталитар нам болчихсон.
Миний хувьд Ц.Оюунгэрэлийн ярьж буйтай санал нэг байна. Мундаг хуульч нар ажиллаж байгаа гэсэн, эргэж хар л даа. Нөгөө хүний эрхийн конвенц яасан, больчихсон уу. Жаахан ардчилсан бол л доо, хуульчид аа. Улам хүндрүүлж, улам хүний эрхийг боох гээд байх юм. Намууд ямар буруу юм хийчихсэн юм. Ад үзэж, нухчин дарсан хууль гаргах гээд байх шаардлагагүй.
Монголд нэр төртэй улстөрч байхгүй боллоо. Бүгд харлуулагдсан. Араас нь ААН-үүдээ бас харлуулж байгаа. Тэгээд хэн татвар төлөх вэ. Тэр троллууд төлөх үү. Энэ янзаараа бид ямар нийгэм рүү явж байна вэ. Одоо сонгууль өгдөг хүн байхгүй болно. Хэн ч гарсан яадаг юм гээд. Уулзалт хийе гэхээр ирэхгүй, хоолтой юм уу, мөнгө өгөх юм уу гэнэ. Авлигал эндээс эхэлдэг. 3-5 тэрбум төгрөг зарж байж сонгуульд гарч ирдэг, жирийн иргэнд тийм мөнгө байхгүй. Эндээс л эхэлмээр байна. Иргэн бүр ядаж сонгуулиа өгдөг баймаар байна.
Дараагийн асуудал, СЕХ цагдаагийн газар биш ээ. Намууд, олон нийтийн байгууллага хяналт тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол СЕХ сонгуулийн манипуляци хийгээд байна. Зарлахдаа өөр дүн зарлаад, өөр программ дээр шивдгийг би нүдээрээ харсан хүн. Дээр нь энэ цагдаа, хүчний байгууллагууд. Сонгуулийн тойргоос бүр холдуул. Учир нь цагдаа нараар бүслүүлж байгаад хуурамч дүн гаргах гээд зүтгээд байдаг юм билээ.
152 гишүүн гээд байна. 76 гишүүн яаж хэл аманд ороод байгаа билээ. 152 болчиход юундаа эсэргүүцээд байгаа юм. Монгол Улс 152 хүн тэжээж чадахгүй байхдаа яах вэ дээ" гэлээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ажлаа хариуцлагатай хийдэг бол 76 хангалттай. 152 болоод ажлаа сайн хийхгүй ээ. Өлөн царайлсан новшнууд л их болно.
Avsan zeelee tol, oroo tol
Ичих булчирхайгүй хүн
1 hyntei namiin darga
Бие ээ үнэлэгч жагаа
Гишүүдийн тоо 152 болчихвол Жагаа өвөө өөрөө багтана гэж горьдоод байгаа юм байх даа??? Ёстой хол очиж хуцваа. Ха хахааа
Хөөе, тэр 76-г чинь тэжээж чадахгүй дээ бишээ. Тэдний шунал нь барагдахгүй дээ л байна. Өөр ч тэдний нэг ш дээ
Тоо нэмэхгүй шүү. Тэжээж чадна гэхдээ луйварчдыг олуул болгож бишээ.
Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөч ээ харамчаа
Тоо нэмээд ч Жагаа минь чи гарахгүй дээ. Намынхаа жагсаалтын нэгээр гарах санаа байвч танай нам босго давахгүй. Тэгэхээр хувиа бодсон тоглолт хийлгүй, нас намбатай тулхтай улстөрч шиг улс орноо бодсон тоглолт хий.
Хулгайчдийн тоогнэмж болохгүй!
жаран ямаанд зуун ухна аа гэж энэ дээ????????
Тоо нэмэхгүй ээ!
хэдэн гишүүнтэй болоод ингэж нам нэрээр засгаас мөнгө авч идэх гэж байгаа юм бэ,засагт байгаа мөнгө чинь татвар төлөгчдийн мөнгө гээ биз дээ,одоо байгаа гишүүд нь татварын мөнгийг хуу хамаад идээд байгаа шүү дээ,нэмэх шаардлагагүй ээ
za chi hudlaa manjlad bai chi uhantaig yaj medev
Монголын ХӨРӨНГӨТНИЙ НАМ гэдэг нэг хүний нам байх????, тэр намын дарга нь МОНГОЛЫН ГАНЦ ХӨРӨНГӨТӨН Б.ЖАРГАЛСАЙХАН. Энэ хүн УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох юм байх. Тэгвэл 152-ыгооо Б.ЖАРГАЛСАЙХАН ТЭЖЭЭНЭ БИЗ! ЗӨВ ҮҮ!?????????????????????
Манж хулгайч.
152 хүнээ тэжээгээд бусдыг нь хөсөр хаяж чадна шүү эд нар
Гишүүдийн тоог нэмэхгүй бол жагай яаж хичээгээд ч их хуралд орж чадахгүй болхоор гишүүдийн тоог нэмүүлэх гээд байгаа юум уу даа 125 боллоо гээд эрх ямбатан л нэмэгдэн үү гэхээс эдийн засаг сайжирахгүй хулгайч очисон ч хулгай хийх боломжгүй хууль байхгүй бол одоогийн нөхцөлд будда ч хулгайч болно
152т багтчих гэсэн санаа мөн ч олон хүнд төрж байна даа.
Энэ хүнийг намын дарга гэхэд дэндүү төөнөг санагддаг зээлээ төлөхгүй гэж бгаа хүнийг ямар таарсан нь дэмжих болоо ххамгийн ичих булчирхайгүй төрсөн хүн бол энэ бужагаа
Хцалгүй өрөө төл чи.
УИХ ын гишүүний тоо 152 болвол ийм ийм сайхан зүйл хийж улс орноо мандуулах гээд байна гэдэг зүйлээ гаргаад ир л дээ.Ард түмэн бол харин гишүүдийн тоог хасах саналтай байгаа шүү.Тус тусдаа мөнгө аваад арван таван толгойтой атгаалжин хар мангас шиг хэрэгтэй хэрэггүй юманд үрдэгээ болих хэрэгтэй.Улс орон нэг нэгдмэл төлөвлөгөө тактикаар хөгжих ёстой биз дээ.Ард түмний өгсөн эрх мэдлийг энд тэндгүй буруугаар ашиглаж идсэн уусан завшсан луйвардсан хулгайч нар болчихсон байж дахиад хулгайч нарын тоог нэмэх гээд байгаа юм уу.Ажил хийж чадахгүй бол гишүүд гишүүнээсээ татгалзах хэрэгтэй.Чадваргүй өлөн юмнууд.