Улс төрийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилыг Хөх хотын консулаар томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.04.26/ үргэлжилж байна.

Хуралдаанаар ҮХНӨ-ийн төсөл, 2023 онд эргэн төлөгдөх бондууд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Тэгвэл мөн томилгоо хийжээ.

Тухайлбал Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Оргилыг БНХАУ-ын Хөх хотод суух консулаар томилсон байна. Ш.Оргил 2021 оны арваннэгдүгээр сард өөрийн хүсэлтээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын ажлаа хүлээлгэн өгсөн. Энэ үед тэр хурааж авсан дэргэвэр жиргэрүү ургамлаа хятадуудад дамлан зарсан хэргээр, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга А.Энхбат нарын хамт шалгагдаж байлаа.

2021 оны сүүлээр Ш.Оргилыг эл хэргээр яллагдагчаар татсан гэж мэдээлж байсан. Өдгөө хэрхсэн нь тодорхойгүй ч түүнийг ийн Хөх хотод суух консулаар томилсон байна.

Дипломат албаны тухай хуулиар консулыг Засгийн газар эгүүлэн татаж, томилж чөлөөлдөг.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Иргэдтэйгээ хэл амаа ололцохгүй болохоор хэл мэдэхгүй улсад ажиллуулах ,МАН -ын заль мэх гэж ойлгоё!!!

Зочин
Зочин

Шорон шагнал болов уу

Зочин
Зочин

Хэрэг хйиж байж л томилгоонд багдаг гэж ойлголоо

Холбоотой мэдээ

Back to top button