Улс төрийн мэдээ

Хилийн хоригоо цуцлуулах гэсэн Б.Лхагвасүрэнгийн хүсэл талаар болов

Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Тодруулбал, 2013 онд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа "Бэрэн" группийн зээлийн хуралд оролцож байсан.

Хөгжлийн банкны зээлдэгчдийг шүүх хурлын үеэр Б.Лхагвасүрэн шүүгчид хандан "Би шүүх хуралд байнга оролцож, шүүхийн тасралтгүй үйл ажиллагааг хангах үүднээс өмгөөлөгчөөрөө болон өөрөө биечлэн мэдүүлэг өгч байна. Одоо гүйцэтгэж буй ажлын шаардлагаар Монгол Улсыг төлөөлөн томоохон төсөл хөтөлбөр, яриа хэлэлцээрийн уулзалтад биеэр оролцох, байр суурь илэрхийлэх зайлшгүй шаардлагатай.

Сангийн сайд, Төв банкны Ерөнхийлөгч нар улсаа төлөөлөн оролцох шаардлагатай. Энэ сарын эхээр болсон, ОУВС-гийн хуралд оролцож чадаагүй. Дараа долоо хоногт АХБ-ны хурал болно. Хөгжлийн түншүүдийн зүгээс үл тоосон, хайхрамжгүй хандсан мэт сэтгэгдэл төрүүлж байгааг ойлгож, үүнийг харгалзан хилийн хоригоос чөлөөлж өгнө үү. Миний эзгүйд өмгөөлөгч миний өмнөөс шүүх хуралдаанд оролцоно. Өмгөөлөгчдөө итгэж байна ” гэжээ.

Гэвч шүүх хуралдаан даргалагч “Энэ хэргийн бүх оролцогч, шүүгчдэд Монгол Улсын хилээр гарахыг хориглосон. Энэ шийдвэр бүх хүнд тэгш үйлчилнэ. Хэрэг хянан шийдэх ажиллагаа тасралтгүй үргэлжилнэ” гэж хариулсэн байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Муу хулгайч зугтах гэж үзэж дээ

Зочин хн
Зочин хн
Reply to  Зочин

энэ ямар ичмээр новш вэ, хулгай хийчихээд зугатах санаатай. төв банкны нь ерөнхийлөгч бусад банкныхантайгаа хуйвалдан зээл зувчуулж хулгай хийгээд мөрдөгдөж ялтанд тооцогдож шившгээ хутгаж буй тохиолдол бусад хаана чулсад алгадаа Занданматар аа, чиний нөмөрт байдаг энэ хулгайчаа зайлуулаач, нөгөө гавъяат болгож тэмдэг зүүлгэсэн этгээд чинь ийм л байна шүү Их Хурлын дарга гуай

Зочин
Зочин

Хилийн хориг тавиулчихаад ажлаа хийгээд байдгийг ердөө ойлгохгүй юм. Зайлчих хэрэгтэй ш дээ

Last edited 3 Он Өмнө by Зочин
Зочин
Зочин

УАЗ 469 гээд ахын туршлага яасан

Зочин
Зочин

Oрлогчоо явуул. Орлогчгүй бол албан тушаалаараа дараа нь зогсдог хүнийг явуул.

Зочин
Зочин

тест"

Last edited 3 Он Өмнө by Зочин

Холбоотой мэдээ

Back to top button