Баян-Өлгийн Засаг даргаар А.Камелиятыг батламжилжээ

Баян-Өлгий аймгийн Засаг даргаар А.Камелиятыг батламжилсан байна. Нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тухайн аймгийн ИТХ-аас ирүүлсэн нэрийг Ерөнхий сайд батламжилдаг.
Д.Бауыржан 2020 оноос хойш Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад өнгөрөгч арванхоёрдугаар сард өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн юм. Үүний дараа аймгийн ИТХ-аас Х.Арманыг (Засаг даргын орлогчоор ажиллаж байсан) нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд батламжлаагүй юм.
Харин дөрөвдүгээр сарын 17-нд Баян-Өлгий аймгийн ИТХ ээлжит бусаар хуралдсан бөгөөд А.Камелиятыг нэр дэвшүүлжээ.
А.Камелият нь 2008-2016 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Мөн 2016-2020 онд Засаг даргын орлогч, 2021 оноос аймгийн Татварын хэлтсийн даргаар ажиллажээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗАЗЗЗ ЭНЭ АЙМАГ ЗАСАГ ДАРГААР ЯАДЫН ҮМХИЙ ХАСАГ ДӨРВӨДҮҮД ЗАЙЛ ЦААШАА БООВНЫХОО ЗУРГИЙГ ИЛГЭЭЖ ТЭНЭГТСЭН НЭГ ХАСАГ ИХ ХУРАЛД БАЙСАН ТЭР ЯАСАН ОДОО ЖИНХЭНЭ БООВООРОО НААДАЖ БАЙГАА БИЗ ДЭЭ ХӨӨРХИЙ