Улс төрийн мэдээ

"Төрөөс ганц уут тэжээл өгчхөөд тусламж гэж ярьж, ард нь малчид хохирдог"

Аймгуудад хаваржилт хүндэрч байна. Нийт нутгийн 70 хувьд ногооны гарц муу, цаг агаарын байдал тогтворгүй, өвс тэжээлийн үнэ нэмэгдсэн зэргээс шалтгаалан малчид хаврыг зутруухан туулж байна. 

Тэжээлийн үнэ л гэхэд баруун хязгаарын аймгуудад 60 мянган төгрөгт хүрчээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ хаврын хүндрэлийг засгийн газар буруу ажилласан гэж тодорхойлов.

Тодруулбал, тэрбээр “Энэ засаг маш буруу ажилласан. Төрөөс хэдэн тонн тэжээл өгөхөөр нэг айлд нэг л уут оногддог.  2018 онд ингэж хүндэрэхэд У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг аймагт таван тэрбум төгрөг гаргаад тэндээс компаниуд хүүгүй зээл авсан. Тухайн компаниудад танайх энэ аймагт тэжээлийн тендер авч байгаа бол үүнээс хэтрэх ёсгүй гээд босго үнэ тавиад өгчихсөн. Өнөөдөр тэжээл 63 мянга болоод байна. Тэр жил 25 кг-ыг 14 мянга дээр барьж өгсөн. Төр засаг хүмүүст боломж олгож өгөх хэрэгтэй. Ганц тэжээл өгчхөөд төр засаг нь тусаллаа гээд явахаар ард нь малчид хохирч байна. Малчид ганц шуудайг тусламжаар аваад, бусдыг үнэтэй авч байна. Төр засаг уртдаа хэрэгтэй юм хиймээр байна” гэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-08 12:03

Huuyee m#l chin huwiin umch shdee uursduu umch hurunguu hadgalj hamgaalah chin uursdiinh ni umch shdee
tatwar tulugchdiin munguur m#liig ni tejeehee boliochee

Хотын иргэн
Хотын иргэн
2023-05-08 12:10

Албатай юу.өөрсдийнх нь ажил биздээ.эртнээс өвс тэжээлээ бэлдэж байх нь яасын.нд,татвар төлөхгүй байж бэлэн юм хүсч хүний өмнөөс амьдарч бгаа юм шиг гоншигноно.м�##�ынхаа тоог цөөлөөд хэрэндээ тааруулж м�##�аа м�##�ла.

Зочин
Зочин
2023-05-08 12:51

Нэг л их м�##�чдад хайр зар�##�сан хүн махны үнэ 20к давлаа эргүү ац минь чи наад хайртай м�##�чидаасаа үнэгүй м�##� авч иддэг бол тэр шогшироод байгаа үнэтэй тэжээлээ өөрөөсөө өг

Зочин
Зочин
2023-05-08 21:19

ХОХЬ ЧИНЬ МУУСАЙН ХИР ЗААР ТОЧИКОО ХАНХЛУУЛЖ ҮМХИЙ АМААРАА ОРЧНЫГ БОХИРДУУЛСАН МАЛЧИД НЭРТЭЙ ШУНАЛТАНГУУД ХЭН ТА НАРЫГ МАЛ МАЛЛААТАХ ГЭЖ АЛБАДСАН ЮМ.ЧАДАХГҮЙ БОЛ �######� �######�САН БАЙДАА НАМАРЖИН АРХИ АЙРАГ ЭРГҮҮЛЖ ХҮҮХЭН ЧААЖ ЯВСААРААН БАЙГААД ӨВӨЛТЭЙ ЗАЛГАНА ӨВӨЛ ЦАГ ХҮНДРЭХЭЭР ТӨРӨӨ ЗҮХЭЭД ХАРААГААД АЦАА ГОЗОЙЛГОНО ТӨР ШИГ ТӨРТЭЙ Ч ЮМ ШИГ НААД ТӨРИЙН ХУЛГАЙЧ НАР ЧИНЬ ЮУН ТА НАРТ ТЭЖЭЭЛ ӨГӨХ ӨӨРСДИЙХӨӨ ХУВИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ОРОНДОО ОРОХ ЗАВГҮЙ АЛАЛДАЖ БАЙНА.ЗҮГЭЭР Л АЖИЛСАГ ХИЧЭЭНГҮЙ МАЛЧИД ТӨРӨӨСӨӨ АЯТАЙХАН САЛААВЧ Ч ГОРЬДОХГҮЙ ӨВЛИЙГ ДАВААД ХАХИР ХАВАР МАЛАА ТЭЖЭЭГЭЭД ЯВААД БОЛООД БАЙНА АРЧААГҮЙ МУУСАЙН ТЭНЭГ МАЛЧИД ХАМАГ МАЛАА ТУРААЖ АЛЧИХААД ХОТОО ХАРЛУУЛЧИХААД ХОХЬ ЧИНЬ ХОТОД Л БИТГИЙ ИРЭЭРЭЙ ИРВЭЛ УЛААНЧУЛУУТ БАРААДААРАЙ ОРКУУДАА

Холбоотой мэдээ

Back to top button