УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Туркийн Ерөнхийлөгчийн сонгууль хоёрдугаар шат руу шилжиж магадгүй

Ням гарагт /2023.05.14/ Турк улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж өнгөрлөө.

Туркийн Анадолу агентлагийн мэдээлснээр Эрдоган 49.94 хувь, Киличдароглу 44.30 хувийн санал тус тус аваад байгаа аж.

Урьдчилсан дүнгээс харахад аль аль нь олонхын санал авч чадахгүй бол хоёр дахь шатны санал хураалт болно.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Хамгийн ойрын өрсөлдөгчөөсөө 2.6 сая саналаар түрүүлж байна. Эцсийн үр дүнд энэ ялгаа улам нэмэгдэнэ гэдэгт би итгэж байна" гэж Анкара дахь АК намын төв байранд дэмжигчиддээ хандан хэлсэн байна.

Ням гарагт болсон түүхэн чухал сонгуулиар олон сая хүн саналаа өгсний дараа Эрдоган засгийн эрх барьж буй хорин жилийн хугацаандаа хамгийн том сорилттой тулгараад байгаа нь энэ.

Эрдоган даваа гарагийн өглөө /2023.05.15/ "Ерөнхийлөгчийн сонгууль эхний шатанд дууссан эсэхийг мэдэхгүй" гэж хэлсэн ч хоёр дахь шатны санал хураалт болохгүй гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button