Улс төрийн мэдээ

Г.Занданшатар: 152 гэдэг тоог бууруулна, иргэдийн хувьд амьжиргааны асуудлыг илүү хөндөж ярьсан

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр /2023.05.16/ болсон.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын 85-р захирамжийн дагуу УИХ-ын гишүүд тойрог, тойрогтоо ажиллаад ирсэн билээ. Ингэхдээ ҮХНӨ-ийн төслийн агуулга болох УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож нэмэх асуудлыг иргэдэд танилцуулж, санал авсан юм. Энэ талаар өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн.

Хуралдааны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "ҮХНӨ оруулах журмын тухай хуульд заасанчлан, ард иргэдийн санал бодлыг сонсох зорилгоор захирамж гаргасны дагуу долоо хоног гишүүд тойрогтоо ажилласан. Шинжлэх ухааны тооцоо үндэслэлтэй, ирээдүйг харсан шийдвэр гаргах ёстой. Эрдэмтэд бол 76 дарга биш, бага ард түмний 152 төлөөлөл байх нь зөв гэж үздэг. Гишүүдийн тоо олон болсноор бүх асуудалд оролцдог биш, чиглэл чиглэлээ төлөөлдөг мэргэшсэн парламентчид төрөх юм. 76-г тойргийн зарчмаар, 76-г нийгмийн бүлгийн төлөөлөл болгож намын жагсаалтаас сонгох агуулга явж байгаа.

Иргэд бол 152 гишүүний тоог дэмжихгүй байна. Харин нэмэх нь зөв гэдгийг дэмжиж үг хэлж байна. Дэмжихгүй гэснийг нь тастаж авч шуугиулаад л, хоёр тал болгож хуваагаад байна. Хамгийн гол нь, цар тахлаас хойш төр ба ард түмний харилцаа холдсон асуудал ажиглагдаж байна. Гишүүд тойрогтоо ажиллах нь багассан. Нийгмийн бухимдлаа тэгж илэрхийлэх нь зүй ёсны хэрэг. Иргэдийн амьжиргаа маш их доройтсон байна. Иймд МАН-ын бүлгийн хурлаар бүх гишүүд иргэдийн амьжиргааг хөндөж ярилаа" гэлээ.

-Үнийн өсөлт бий болж, иргэдийн амьжиргаа доройтсон бодит нөхцөл байдлыг ард түмэн уулзалтын үеэр ихэвчлэн хөндөж ярьсан. Үүнтэй холбогдуулж, 2023 оны улсын төсөвт тодотгол хийх асуудал яригдсан гэж үнэн үү?

-Пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 төсвийн хүрээний мэдэгдэл, жилийн төлөвлөгөөг ярихдаа гарц шийдэл ярилцана. Бүх гишүүд үнийн өсөлт, хүүхдийн мөнгө, амьжиргааны доройтлыг хөндөж ярилаа. Мөн хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг ч их хөндөж ярьжээ.

Төрийн албан хаагчдын доод цалинг нэммээр байгаагаа ч мөн ярьсан байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өссөн нь ч иргэдийг бухимдуулж байна.

152 гэдэг тоог бол бууруулна. Цөөнхийн зүгээс гарч буй санал учраас уялдуулж, боловсруулна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

ҮХНӨ-ӨӨР ЗӨВХӨН УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООНЫ АСУУДАЛ БИШ. БҮХЭЛ БҮТЭН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ТОГТООЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛ ГЭДГИЙГ ГИШҮҮД, САЙД ДАРГА НАР ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ. ТООГООР ХАЛХАВЧИЛЖ, ТӨРИЙН ЭРХИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР АВАХ ГЭСЭН АТГАГ САНАА МАН, БУСАД НАМУУДЫН ШУНАЛЫН ДЭЭД ХЯЗГААР БОЛОЙ. ҮНДСЭН ХУУЛИЙН ҮНДСЭН ГОЛ АГУУЛГА ЗАРЧИМ БОЛ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО. ҮҮНИЙГ АРД ТҮМЭН САЙН ОЙЛГОЖ БАЙГАА ГЭЖ БОДОЖ БАЙНА. ТООНЫ ХОЙНООС УХААН АЛДАН ХӨӨЦӨЛДӨЖ БАЙГАА БАГНЫ АРД ТОГТОЛЦОО НУУГДАЖ БАЙГАА.

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  ЗОЧИН

ДЭЭРХ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ДӨРӨВХӨН АСУУДЛААС ХАРАХАД ЭРХ МЭДЭЛТНҮҮД ӨӨРСДӨӨ ЯАЖ ХУУЛЬ ЗӨРЧДӨГИЙН ТОД ЖИШЭЭГ АМЬДААР НЬ ҮЗҮҮЛЖ, АРД ТҮМНИЙГ ХЭНЧ БИШ БОЛГОЖ, БАС БОЛООГҮЙ НИЙТ СОНГОГЧДООР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧҮҮЛЖ, ГЭМТ ҮЙЛДЭЛ ХИЙЛГЭХ ГЭЖ БАЙНА. Иймд ард түмэн дарангуйлалд автаж, хүч мөхөстлөө гэхэд ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭСЭН ШАЛТГААНААР ЦАГААН СОНГУУЛЬ хийхэд л болно шүү гэдгийг хэлье. /өөрөөр хэлбэл ард түмэн чадах эрхээ эдлэхэд л болно/

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  ЗОЧИН

ҮХНӨ-ӨӨР ЗӨВХӨН УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООНЫ АСУУДАЛ БИШ. БҮХЭЛ БҮТЭН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ТОГТООЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛ ГЭДГИЙГ ГИШҮҮД, САЙД ДАРГА НАР ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ. ТООГООР ХАЛХАВЧИЛЖ, ТӨРИЙН ЭРХИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР АВАХ ГЭСЭН АТГАГ САНАА МАН, БУСАД НАМУУДЫН ШУНАЛЫН ДЭЭД ХЯЗГААР БОЛОЙ. ҮНДСЭН ХУУЛИЙН ҮНДСЭН ГОЛ АГУУЛГА ЗАРЧИМ БОЛ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО. ҮҮНИЙГ АРД ТҮМЭН САЙН ОЙЛГОЖ БАЙГАА ГЭЖ БОДОЖ БАЙНА. ТООНЫ ХОЙНООС УХААН АЛДАН ХӨӨЦӨЛДӨЖ БАЙГАА БАГНЫ АРД ТОГТОЛЦОО НУУГДАЖ БАЙГАА.

ЗОЧИН
ЗОЧИН

“МАН” АРД ТҮМНИЙГ ОЮУН-ЭРДЭНЭ ШИГ САЙХАН ҮГЭЭР
АМАРБАЯСГАЛАНТАЙ АМЬДРАНА ГЭЖ ЯНАГЛАЖ БАЙГААД
ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ТӨМӨР СҮХЭЭР “НАМ” ЦАВЧИВ.

МАН БОЛОН ҮЕ ҮЕИЙН УИХ-ЫН ГИШҮҮД НАМЫН АРД НУУГДАЖ СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛАХ ГЭЖ УЛАЙРАН “АЛТАН ЗАРЧИМ” БОЛГОН БАРИМТАЛЖ ИРСНИЙГ АРД ТҮМЭН Л ЗОГСООЖ ИРСЭН ТҮҮХТЭЙ.
ГЭТЭЛ МАН-ЫН ӨНӨӨГИЙН ЭНЭ ИХ ЭРХ МЭДЭЛ, ИХ ДАРАНГУЙЛАЛЫГ ЗОГСООХ ХҮЧ ЯДАРСАН АРД ТҮМЭНД АЛГА БАЙНА. ЭНЭ БАЙДАЛ НЬ НАМЫН НЭРЭН ДОР УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ НАСААРАА ХИЙЖ, ОЛОН ТӨРЛИЙН САН, НҮҮРС/ АШИГТ МАЛТМАЛ/ ТАТВАРЫН МӨНГӨӨР ӨӨРСДИЙГӨӨ УГЖИХ ГЭСЭН ШУНАЛТНУУДЫГ МАН ГОНДООМ БОЛГОН АШИГЛАЖ, МАН ЭРХ МЭДЛЭЭ ДАРХЛАХ ГЭСЭН ХОРОН САНААНЫ ИЛРЭЛ ЮМ. АРДЧИЛСАН НАМ ЭНЭ АРГЫГ 2012 ОНД ХЭРЭГЛЭЖ БАЙСАН. ТӨР БАРЬЖ БУЙ НАМУУДЫН ШУНАЛ, УИХ-ЫН ГИШҮҮД НЭРТЭЙ ХУЛГАЙЧДЫН ШУНАЛЫН НЭГДЭЛ МОНГОЛ ТӨРИЙГ БУЛШЛАЖ, АРД ТҮМНИЙГ ХҮССЭНЭЭРЭЭ ДОРОМЖИЛЖ БАЙНА. ЭРХ МЭДЭЛТЭЙ ШУНАЛТНУУД БИТГИЙХЭЛ ХАРААГҮЙ ХҮН Ч ТЭМТЭРЧ МЭДРЭХ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ОЛОН ҮЙЛДЛҮҮДИЙН ОЙРХОНЫ ГАНЦ НЭГ ЖИШЭЭ ХЭЛЬЕ.
1. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаас хойш НАЙМАН жилийн дотор дахин өөрчлөлт оруулж болохгүй гэж заасан. /үндсэн хууль зөрчиж байна/
2. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад ард нийтийн санал асуулгаар шийдэж болох заалт ҮНДСЭН ХУУЛЬД бий. Гэтэл эд нар зөвлөлдөх санал асуулгаар шийдэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд 2017 онд оруулж эртнээс бэлтгэсэн байдаг. Гэвч үүгээр ҮНДСЭН хууль өөрчлөгдсөн гэсэн үг биш.
3. Үндсэн хуульд ард түмэн “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэний сонгоно” гэж заасны дагуу иргэнийг сонгох үүрэг хүлээсэн байдаг. АРД ТҮМЭН Үндсэн хуулиар нам сонгох эрх эдэлдэггүй, үүрэг хүлээдэггүй. МАН ҮНДСЭН ХУУЛЬ ДАХЬ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ТОГТОЛЦООНЫ ГОЛ ЗААЛТЫГ ТООГООР ЦОХИН АЛЖ, УЛМААР ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР ТӨРИЙН ЭРХИЙГ АВАХ ГЭЖ АРД ТҮМНЭЭР БАМБАЙ ХИЙЖ БАЙНА.
4. Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг дагуулдуулан ҮНДСЭН ХУУЛИЙГ өөрчлөх шаардлага үүсч байгаа /хүзүү дагуулж гуя өгдөг болж/-гаас үзэхэд угтаа Монгол Улс ҮНДСЭН ХУУЛЬГҮЙ болсныг гэрчилж байна. Учир нь Үндсэн хууль бол тусгаар улсын оршин тогтнох үндэс, төр-ард түмний хооронд байгуулсан гэрээ. Гэрээ гэдэг оролцогч талууд адил эрх, адил үүрэг хүлээж, харилцан зөвшөөрч, хамтдаа хэрэгжүүлдэг эрх зүйн акт. Хэн эрх мэдэлтэй нь илүү эрх эдэлж, дарангуйлан хуйвалдаж өөрчилдөггүй. Монгол Улсын Үндсэн хууль орой бүр хөтөлдөг өдрийн тэмдэглэл төдий болгосон байна.

Зочин
Зочин

Дэмжинэ гэж байгаа нь мөнгөөр очиж үг хэлж байгаа нөхдүүд шүү дээ. Ард түмний 90%-иас дээш хувь нь дэмжихгүй байхад битгий ингэж дандаа худлаа ярьж бай л даа. Тэрний оронд хуралдаа ирдэггүй, хувийн сонирхолоор асуудалд ханддаг гишүүддээ тооцох хариуцлагын тогтолцоогоо сайжруул. Хариуцлаггүй гишүүдээ эргүүлж татдаг тогтолцоог бүрдүүл. Ажлаа хий л дээ Их хурлын даргаа. Энэ чинь л тогтоцооны өөрчлөлт хийж байна гэсэн үг шүү. Түүнээс тоо өөрчөх чинь тогтолцооны өөрчлөлт хийж байгаа асуудал огт биш шүү. 76-г нэмэх шаардлага огт байхгүй. 76-гаа хуралд нь бүрэн суулгаж чадахгүй байж юу вэ.

Bibi
Bibi

Puuz umstsun turiin ordond zavaan avgai ve ene odo hen beeeee

Холбоотой мэдээ

Back to top button