Улс төрийн мэдээ
С.Энхболд сайдаас бууснаар Ц.Билэгтсайханыг ХӨСҮТ-ийн захирлаас чөлөөллөө

Ц.Билэгтсайханыг ХӨСҮТ-ийн захирлын албанаас нь чөлөөлсөн байна. Тэр 2021 оны есдүгээр сарын 9-нөөс хойш энэ албан тушаалыг хашиж байгаа юм.
Тэрбээр өмнө нь Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал байв. Энэ үед УХТӨ-ийн захирлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажиллаж байсан давхцалтай.
Ингээд Эрүүл мэндийн сайдаар С.Энхболд томилогдсоны дараа Ц.Билэгтсайхан ХӨСҮТ рүү очсон. Харин одоо С.Энхболд дэд сайд болж, УИХ-ын гишүүн С.Чинзориг Эрүүл мэндийн сайдаар томилогдоод хэсэг хугацаа өнгөрсний дараа Ц.Билэгтсайхан ийн албан тушаалаас буулаа.
Коронавируст цар тахлын үед ажилласан Д.Нямхүү ХӨСҮТ-ийн захирлын албанаас буусны дараа Ц.Билэгтсайханыг томилж байв.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
nyamkhuugiin daraa battur gej baisan shtee
Setguulch ee medeegee sudlaj bicheechee
МАН ын дарга нар өөрт таалагдсан хүнээ томилдог
зүгээр л ажиллаж байсан бол заавал түүнийг солих шаардлга басйан юм уу инээдтэй юмаа