Улс төрийн мэдээ

Б.Пүрэвдорж: ҮХӨ-г иргэд дэмжээгүй. Дэмжсэн гэж худлаа яриад, цалинг нь нэмж хуурах гээд байна

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "МАН-ынхан иргэд дэмжсэн гэж худлаа яриад байна. Тэд огт дэмжээгүй. 1000 хүнээс 50 нь л гараа өргөж байна. Иргэд амь амьжиргааны асуудлаа түрүүнд нь тавьсан. Одоо дэмжиж байна гэж худлаа яриад баталсны дараа, "Цалинг чинь, тэтгэврийг чинь нэмлээ" гэдэг үгээр ам таглаж, тойрог тойрогтоо очих нь л дээ" гэлээ.

УИХ-ын гишүүн П.Анужин "Иргэд маань тогтолцооны өөрчлөлтийг дэмжиж байна. Гэхдээ чанар нь сайжрах уу гэдэг хэрсүү асуултыг тавьж байна билээ. Иргэдээ амар тайван амьдрах нөхцөлийг бид сүүлийн 30 жилд бүрдүүлж чадаагүй. ҮХӨ-д анхаарах манатай л байна. Тогтолцоогоо өөрчиллөө гээд, дахиад л бахь байдгаараа үлдэх вий гэж болгоомжилж байна. Үүний тулд тогтолцоогоо биш, иргэдийнхээ амьжиргааг өөрчлөх шаардлагатай байна. Ахуйн өөрчлөлтийг хийж байж л оюун санааг өөрчилнө. Тэгж гэмээнэ зөв хүмүүс төрд гарна. Тэгэхээр яаралтай ард иргэдийн хүсэж буй амьжиргааны асуудлыг шийдэх ёстой" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
bat
bat

demjij baigaa shoo.

Зочин
Зочин

ene avgaigaar hersuugee duuduulahdaa tultlaa doromjluuldag genee nohroo zov olchih daraa ni hersuugiin tuhai yarya tehuu ajaa

Холбоотой мэдээ

Back to top button