Улс төрийн мэдээ

Сенсацаар "тодрох" гээд бүтэлгүйтсэн нь

Боловсролын зээлийн сангийн тухай асуудал ид өндрөө авч байна.

Улс төрийн шинжтэй сенсац дэгдэх үед түүнийг өөрийн талд ашиглах, тодрох, аль эсвэл өөр тийш нь эргүүлэх сонирхолтой субъектүүд "хөдөлж" эхэлдэг. Тийм ч учраас асуудлыг гол агуулгаар нь анзаарахын зэрэгцээ энэ үес хэн, хэн юу гэж дуугарах нь хэрсүү нүдээр харах шалтгаан болох юм.

Амралтын өдрүүдээр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Боловсролын зээлийн сангийн асуудалд хошуу нэмсэн нь шүүмжлэл дагуулав. Тэрбээр 2020 он хүртэл БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.

Өдгөө УИХ-ын гишүүн болсон Б.Баярсайхан Фэйсбүүк хуудастаа "Найз охиноо хэвлэлийн төлөөлөгчөөр авчирч, гадаад сургасан сайд ч бий" хэмээн бичсэн юм. Олон нийт "Нэртэй нь, тодорхой зарлах хэрэгтэй. Өөрөө яаманд ажиллаж байхдаа юу хийсэн юм бэ" гэж шүүмжилсний дараа "Тэмцэхээрээ нэг болсон" хэмээжээ.

Ажиллаж байсан цаг үеэр нь авч үзвэл тэр Ё.Баатарбилэг сайдыг хэлсэн байх магадлалтай. Тэд өдгөө парламентын танхимд хамтдаа сууж байна.

УИХ-ын гишүүн иргэд, олон нийтийн эрх ашгийг хамгаалж, тэдний төлөөлөл болж дуугарах эрхтэй. Ийм ч учраас тэдний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг иргэдээс илүү баталгаажуулж, хамгаалахын тулд халдашгүй бүрэн эрх олгодог.

Үнэхээр шударга үнэний төлөө дуугарч буй бол өмнө нь шүгэл үлээж чадаагүй ч өнөөдөр тэр ховын шинжтэй постыг сошиал орчинд бичихийн оронд нэрлэсэн шиг нэрлэх учиртай. Араас нь өөрийгөө өмөөрсөн нь ч ихээхэн зүй бус үйлдэл болов.

Сенсацын дэргэдүүр дуугарах гэсэн нь эсрэгээрээ эргэж, Б.Баярсайхан гишүүнийг муугаар харагдууллаа. Ер аливаа улс төрийн халуун сэдвийн хүрээнд "Чоно борооноор" гэгчээр хандахаас илүү зарчим барих, зоригтой байх, эрх үүргээ ухамсарлах нь орчин цагт ёс зүйн жишиг болсныг УИХ-ын гишүүд санууштай юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-22 16:36

Энэ хачин авгай төрд бол илүүшт

Зочин
Зочин
2023-05-22 18:44

Сонин2 юм үзэхнээ хө2

Чимэддорж
Чимэддорж
2023-05-22 18:59

Айхтар ухаантай үг хэлэх гээд үг нь олдохгүй ээрч муураад ярьж чадахгүй бантагнуулдаг авгай байна лээдээ "Шүдэнзний гэрлийн" хүчиндУИХ-д орж ирсэн гэдэг.Эмэгтэй гишүүдээс М.Оюун чимэг нь арай илүү уха�##�аг асуудлыг хэлэлцэхэд сан�##� хэлэх хэмжээний боловсролтой гишүүн.Бусад нь тольдосхийхээд тухтай нь аргагүй зүүрмэглэнхэн суудаг юм Турүүчийн парламентуудад Эрдэнэчимэг,Ундармаа гэх х�##�амцуухан ширээгээ олохгүй хүн сууж байгаа санд�##�д чихэлдэн суухгэж зүтгэдэг байсныг бодоход ёс суртахуунтай номхон томоотой гишүүд мөн

Ганаа.
Ганаа.
2023-05-22 19:59

Батсуурь биздээ

иргэн
иргэн
2023-05-22 20:35

Энэ Сансармаа гэдэг сэтгүүлчийн нэрийг нь бодвол з�##�уу л хүүхэд байх, гэхдээ маш няхуур, оновчтой дүгнэлт хийсэн байна шүү.

Зочин
Зочин
2023-05-22 22:41

Парламентад эмэгтэй гишүүдийн ковот тогтооно энэ тэр гэж солиорцгоодог гарсан эмэгтэй гишүүдээс нэг олигтой хууль санаачилсан батлуулсан нэг гишүүнгүй
Энэ авгайгаас эхлээд Анужин ,гэх мэтийн зүгээр л хэрүүл хов живээр амбиц�##�даг мэдлэг боловсрол гэх юмгүй эмэгтэй гишүүд ....ккк

Зочин
Зочин
2023-05-22 23:09

Тэтгэлэгийг зөвхөн тухайн гадны улсын сургууль, тухайн улс олгодог. БЗээлийн Сангаас хүүгүй зээл авсан хүмүүс 5 жил ц�##�интай ажил хийгээд эргэн төлөгдөхгүй тэтгэлэг гэж ойлгоод байх шиг байна. Энэ чинь ард түмний татварын мөнгөөр байгуулагдсан Боловсролыг дэмжих Зээлийн Сан. Хамгийн гол нь яар�##�тай үед хүүгүй олдож байгаа их хэмжээний мөнгө юм л даа. Банкинд хандаад нэмэргүй, хүүгүй зээл шууд гаргаад өгөх банк олдохгүй л дээ. АНХААР: ЭНЭ ХҮҮГҮЙ ЗЭЭЛ НЬ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ЖИГД ХҮРТЭЭМЖГҮЙ БАЙНА, МӨН АВСАН ХҮМҮҮС ТӨЛӨХГҮЙ БАЙГАА НЬ АРД ТҮМНИЙГ БУХИМДУУЛЖ БАЙНА. ЗЭЭЛИЙН САН ЧИНЬ ХООСОРЧИХООД БАЙНА, ЭСВЭЛ АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ДАХИН САНХҮҮЖҮҮЛЖ БАЙНА. Хүүгүй зээл гэдэг чинь хүүхдээ сургуульд сургах гэж байгаа энгийн иргэдэд барагтай олдохгүй. Тодорхой хугацааны дараа эргүүлж төлөх ёстой. Энэ чинь ард түмний татварын мөнгө шүү дээ.

Зочинзочин
Зочинзочин
2023-05-23 07:52

Өөрөө төрийн өндөр �##�бан туша�##�д эр нөхрөө томилуулсан.амёрикд ч билүү.удахгүй өөрөө ч дүүтэйгээ кино урлаг дэмжих сангаас идсэн байх магадл�##� өндөр чүдэнз зураад их хурлын гишүүн

Зочин
Зочин
2023-05-23 11:17

Угаасаа л л�##�ар авгай

Зочин
Зочин
2023-05-23 17:05

Баатарбилэг бишээ. Батсуурь гэж нэг сайд нэртэй б�##�ай нөхөр бсан ш дээ. Тэр нөхөртэй их зөрчилдөж бсан. Тэр байх магадл�##�тай.

Зочин
Зочин
2023-05-23 18:31

За боль2. Хамгийн нэр цэвэр хүний нэг.

Зочин
Зочин
2023-05-24 10:11

Буруу үйлдэлд нь эргүүлэн татах хууль боловсруулж батлуулах �######�шгүй шаардлага бий боллоо. Улсын хууль ноцтой зөрчиж бүрэн эрхийн ард нуугдаж хулгай луйвар авлигын хэрэгт холбогдсон бол гишүүн байх ёс зүйгүй тул эргүүлж татахыг хуульчлах шаардлага бий болсон

Малчид ээмэг зүүлгэхгүй гэж бнаа
Малчид ээмэг зүүлгэхгүй гэж бнаа
2023-05-24 12:06

Монгол эмэгтэйчүүд төрийн толгойд гаргах хэрэггүй юм бнаа.банз�##� хүүрнүүд хэрэггүй.

Зочин
Зочин
2023-05-25 15:03

Модон жорлонд би засч байна гэж нэг нялмас унагаад чимээгүй болж билээ дээр үед

Холбоотой мэдээ

Back to top button