УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хүүхдийн төлөө сан 11 тэрбумыг хураасан ч эрүүл мэндийг үл тоож, олимпиадын л шагнал олгодог

Олон нийтэд "5Ш" ажиллагааны хүрээнд 25 сангийн есөн сангийн мэдээллийг ил болгов. Үүний нэг нь Хүүхдийн төлөө сан юм. Өнөөдрийг хүртэл тус сангийн үйл ажиллагаа хийгээд мөнгөн хөрөнгийг нь юунд хэрхэнг зарцуулдаг нь ойлгомжгүй байсаар.

Тус сангийн асуудал ганц л нөхцөлд үргэлж хөндөгддөг. Энэ бол хүүхдүүдийн эмчилгээний хандивын үед. Хүнд өвчин тусаж, эмчилгээ шаардлагатай байгаа хүүхдүүд санхүүгийн асуудлын улмаас олон нийтээс хандив гуйх бүрийд олон нийт тус сангийн талаар хэлэлцдэг ч загасны ой санамжаар мартдаг билээ.

Тэгвэл шилэн сайтад орсон Хүүхдийн төлөө сангийн мэдээллийг харахад 2021-2023 оны хооронд 11 тэрбум 94 сая 316 мянган төгрөгийн орлого орсон байна. Харин 106 сая төгрөгийн зарлага гарчээ.

Тус сангаас,

  • Олон улс, тивийн олимпиадад амжилт гаргасан урамшуулал - 15 хүүхэд - 25 сая
  • Олон улс, тив дэлхийн тэмцээн, наадамд оролцож амжилт гаргасан хүүхдүүдийг шагнаж урамшуулах - 30 хүүхэд - 81.7 сая төгрөгийг зарлагадсан байна.

Тэгэхээр тус сан нь ердөө олон улс, тив, дэлхийн хэмжээнд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулахад л зориулагсан болж буй. Энэ бол Засгийн газраас гаргасан журам.

Тодруулбал, Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 23-нд  “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг хэлэлцэж, баталсан байдаг.

Тухайн журамд хүүхдийн хөгжлийг дэмжсэн бүтээн байгуулалт, олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг шагнаж, урамшуулах, мөн олон улс, тив, дэлхийн уралдаан тэмцээнд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэхээр тусгасан байдаг билээ.

"Журам батлагдсанаар Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө нэгдсэн зохицуулалтаар хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжихэд олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулагдах эрх зүйн орчин бүрдлээ" хэмээн тухайн үеийн ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлж байв.

Хүүхдийн хөгжлийг дэмжих гэдгийг эрх баригчид хэрхэн тодорхойлж буй нь ойлгомжгүй. Магад зөвхөн тухайн үеийн Засгийн газрын шийдвэр нь тэмцээн уралдаанаар хязгаарласан биз ээ. Хүүхдийн эрүүл мэндийн хөгжил ч Хүүхдийн төлөө санд хамаатай баймаар. Үгүй бол Хүүхдийн төлөө сан бус Хүүхдийн олон улсын тэмцээнийг дэмжих сан болгож нэрээ өөрчлөх нь зүй биз ээ.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2023-05-25 09:08

Mongold zuv ym yuch bhgui danda butelgui dampuural ehled tarhi setgehuige uurchilundu

Зочин
Зочин
2023-05-25 09:20

Хүүхдийн эмнэлэг барих мөнгө байгаа л юм бна.

Зочин
Зочин
2023-05-25 20:14

Өдөр болгоны мэдээгээр тийм ч олимпиадын аварга, ийм ч ой тогтоолтын аварга, хөгжмийн дууны түрүүлэгч гээд л шагнаад байдаг монголын хөгжилд хэр хувь нэмэртэй юм бол оо. Инженер технологич мэргэжилтэй боловсон хүчин баялаг бүтээгчдээ л бага наснаасаа эрт бэлдэж сайн дэмжиж байж л улс хөгжинө дөө.

Холбоотой мэдээ

Back to top button