Д.Амарбаясгалан: Долоодугаар сарын 1-нээс дотоодын бүх нислэгийн тийз 70 хувь хямдарна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Эмээлтийн аж үйлдвэрийн паркийг байгуулах Засгийн газрын шийдвэр албан ёсоор гарлаа. Өнгөрсөн 2009 оноос хойш энэ цогцолборыг байгуулах асуудлыг Улаанбаатар хот, Засгийн газар, олон улсын байгууллагуудын хамтын ажлын хүрээнд судалж ирсэн. Анхны зорилго нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргаж, гол усны бохирдлоос урьдчилан сэргийлэх, хортой химийн бодис ашиглаж байгааг мэргэжлийн түвшинд цэвэршүүлэх зэрэг том зорилгыг тавьж, төслийг эхэлж байсан.
Тэгвэл энэ цаг хугацаанаас хойш тодорхой учир шалтгааны улмаас төсөл амжилттай хэрэгжих боломж нь бүрдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Өмнө нь аж үйлдвэрийн цогцолборыг Дархан-Уул аймагт байгуулна гэж зарим түвшинд ярилцаж, шийдвэрлэж байсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, Эмээлтэд илүү хэрэгжүүлэх нь зохимжтой юу гэдгийг судлах үүргийг өгсөн байсан. Энэ дагуу өнөөдрийн шийдвэр гарч байна.
Мөн олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар нийт 21 аймагтайгаа нийслэл хот авто замаараа холбогдсон төв цэг учраас хотод ойр ажлын байр бий болгож, үр ашигтай ажиллах боломж бүрдэнэ гэж тооцоолсон.
Ерөнхий сайд оны өмнө өгсөн үүрэг даалгаврын хүрээнд агаарын тээврийн үнэ тарифыг буулгах нь чухал гэж үзэж байсан. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдаанд салбар яамнаас хэлэлцэх саналыг оруулж, шийдвэр гаргалаа. Үндсэндээ 2023 оны долдугаар сарын 1-нээс агаарын тээвэр зорчдог есөн аймагт онгоцны билетийн үнэ 50-70 хувиар хямдарч байна.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.