Улс төрийн мэдээ

Фокус: Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох шинэ төмөр замын талаарх зургаан баримт

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.

Үүний өмнө хийсэн төмөр замын салбар дахь шинэ алхмуудыг багцалбал:

  • Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр зам ашиглалтад орсон
  • Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын ажил дуусаж, зүгшрүүлэх тээвэрлэлт эхэлсэн.
  • 16 жил гацсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам ашиглалтад орж, хил холболтын ачиж буулгах байгууламжийн зураг төсөв хийгдэж эхэлсэн
  • Алс дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам болох зүүн босоо чиглэлийн Бичигт-Зүүнхатавч төмөр замын төслийн ажлыг эхлүүлсэн

Харин энэ удаа баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замыг эхлүүллээ.

Уг шинэ төмөр замын онцлогууд:

Нэгт, нүүрс экспортын 25 орчим хувийг Шивээхүрэн боомт эзэлдэг. Өдийг хүртэл төмөр замаар холбогдоогүй байгаа. Иймд энэ хэрээр эдийн засгийн өгөөжтэй.

Хоёрт, уг төмөр замыг зургаан сарын дотор барьж, арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө бүрэн ашиглалтад оруулна хэмээх төлөвлөсөн.

Гуравт, Засгийн газрын 186-р тогтоолоор "Нарийнсухайтын төмөр зам" ХХК суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлйг авсан. Өөрөөр хэлбэл, төр ба хувийн хэвшлийн түншлэлээр эл төслийг хэрэгжүүлж байна.

Дөрөвт, энэ төмөр зам ашиглалтад орсноор Шивээхүрэн-Сэхэ боомтын нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, ачаа тээвэр 20 сая тоннд хүрэх боломжтой. Ингэснээр говийн бүс нутаг дахь ашигт малтмалын ордын үнэлэмж өсөх шинэ боломж бий болох дүр зурагтай.

Тавт, уг боомтод жолоочгүй ухаалаг тээвэр буюу AGV-ээр нүүрс тээвэрлэнэ. Ийм хэлбэрээр 2022 оны аравдугаар сараас хойш тээвэр хийж байгаа. Жилд 6.5 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой юм.

Зургаад, босоо тэнхлэгийнх учраас Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын "Эдийн засгийн коридор"-ын хил дамнасан төмөр зам болох онцлогтой юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button