Улс төрийн мэдээ

"Эрдэнэт үйлдвэр”-ээс саатуулсан ТАВАН албан тушаалтныг ажлаас чөлөөлжээ

Энэ оны гуравдугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын таван албан тушаалтныг АТГ-аас саатуулсан байдаг. Улмаар Улаанбаатар хотод авчирч, шалгаж эхэлсэн.

Тодруулбал,

  • Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Г.Жаргалсайхан
  • Ил уурхайн ерөнхий инженер П.Түвшинжаргал
  • Ган бөөрөнцгийн цехийн дарга н.Отгочулуу
  • Цехийн хэсгийн дарга н.Ганбаатар
  • Хангамжийн менежер н.Амарбат нарыг хэрэг үүсгэн шалгасан.

Тухайн үед нэр бүхий инженерийн гэрээс 100 мянган ам.доллар олдсон.

Тэгвэл энэ мөрөөр нэхэн тодруулахад, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дээрх таван албан тушаалтныг өдгөө ажлаас чөлөөлсөн байна.

Тухайн үед АТГ-аас Гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа гэрээс нь их хэмжээний хөрөнгө олдсон инженер нь П.Түвшинжаргал байж болзошгүй. Түүний гэрээс 2 тэрбум төгрөг олдсон гэх мэдээлэл байгаа ч эх сурвалжийн түвшинд баталгаажсангүй.

Тэднийг өдгөө АТГ болон ЭЦА-наас хамтарсан ажлын хэсэг гарч, шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинцэцэг
Зочинцэцэг

Жинхэнэ эздийг нь шалгаж хариуцлага тооцоожээ!

Зочин
Зочин

hamtragchid yasan be

Эрдэнэ
Эрдэнэ

Хөшөөчих юмаа

Зочин
Зочин

Өсөхийн өлөн санаатай

Холбоотой мэдээ

Back to top button