СПОРТ

Г.Хэрлэн Абу Дабигийн “Их дуулга”-д V байрт шалгарлаа

Жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод өнөөдөр эхэллээ. Түрүүлсэн тамирчин тав, үзүүрлэсэн нь гурав, хүрэл медаль хүртсэн бөх 1500 ам.долларын шагнал хүртэх тус тэмцээнд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, туслах дасгалжуулагч Ч.Болдбаатар нарын удирдлагад 16 ЖҮДОЧ оролцож байна.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр Монголын долоон жүдоч зодоглосон.

Тэднээс эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан “Сүлд” спорт хорооны бөх, 2017 онд “World masters” тэмцээнд түрүүлсэн Ганболдын Хэрлэн хүрэл медалийн төлөө барилдав. Түүний өрсөлдөгч нь Кубийн жүдоч Орландо Поланко байлаа. Г.Хэрлэн өрсөлдөгчдөө гурван торгуулиар ялагдан, V байрт шалгарлаа.

ОУХМ цолтой, D хэсгийг тэргүүлэн барилдсан тэрбээр эхний тойрогт гоц мөргөсөн. Удаах даваануудад ОХУ-ын Якуб Шамилов, Австралын Натан Катзыг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Италийн Мануэл Ломбардод дийлдсэн. Улмаар Г.Хэрлэн дагах тойрогт нутаг нэгт Ё.Басхүүтэй учраа таарсан. Харамсалтай нь, Ё.Басхүү бэртлийн улмаас барилдаагүй.

ОУХМ Ё.Басхүү шөвгийн наймд ДАШТ-ий нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт, Г.Зантарияг ялж, шуугиулсан юм.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff

Buy Worldwide Acticin Medication Cheapeast On Line Store [url=http://cialibuy.com]Cialis[/url] Discount Elocon C.O.D. Can I Purchase With F

Kelgreelm
Kelgreelm

Viagra Generika Ohne Rezept [url=http://abcialisnews.com]cialis vs viagra[/url] Viaga Canada 411 Buy Cialis Albendazole Cheap

LesOrdiff
LesOrdiff

Sinequan http://buyciallisonline.com/# - Buy Cialis Kamagra Canada Online online cialis Compro Viagra Precio

StevSlarie
StevSlarie

Zentel Mastercard http://abcialisnews.com - Buy Cialis Cialis Potenzmittel Testen Cialis Is Generic Levitra Safe

Холбоотой мэдээ

Back to top button