Улс төрийн мэдээ

Б.Пүрэвдорж: С.Эрдэнэ мэтийн хүнийг жагсаалтаар оруулчихвал ард иргэдээс санал авахгүй

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.

-Гишүүд 126 тоогоо танилцуулахаар тойрогтоо ажиллаад ирлээ. Таны хувьд дэмжихгүй байр суурьтай байсан?

-Сонгогдчын ихэнх нь, ард иргэдийн дийлэнх нь дэмжихгүй байгаа. Би нийтдээ Ховд аймагт 1500 хүнтэй 13 уулзалт хийсэн. Мөн таван аймгийн таван суманд уулзалт хийсэн. Ер нь бол 152 гишүүнтэй болно гэж гэхэд анх эсэргүүцэж байсан хоёр гишүүний нэг нь би. Иргэд  152, 126, 108 ер нь алиныг нь ч дэмжихгүй байгаа. Харин таны ярьж байгаа 98-ыг бол дэмжиж болох юм гэсэн байр суурьтай байна. Би анхны хэлэлцүүлэг дээр “Гишүүд хөдөө ажиллахдаа 126-гаа ярина. Тэгэхээр нь хүүхдийн мөнгөө 100 хувь ав, цалин тэтгэврээ нэм гэж хэлээрэй” гэсэн. Тэр байдлаар явж байна. Асуудлаа шийдэхийн тулд цалин, тэтгэвэр нэмж байна. Ийм аргацаасан байдлаар хийж байгаа нь харамсалтай.

-Нэмэхийг дэмжиж байгаа ч тоог та зөвшөөрөхгүй байгаа гэж ойлгож болох уу?  

-Хэтэрхий олон их хурлын гишүүдтэй байх нь дэмий. Тэрнийхээ оронд хариуцлагыг нь сайжруул гэж байна. 126 болчхоод хуралдаа суухгүй бол асуудал үүснэ. 100 ямаанд 60 ухна гэдэг шүү дээ.

-Намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ? Даргаа солих асуудал яригдсан гэж сонссон?

-Дарга солих тухай мэдээлэл надад алга. Манай бүлэг пропорцианаль систем дээр дэмжиж санал өгч байгаа. Энэ бол Ардчилсан намын жириийн дэмжигчдийн хүсдэг зүйл. Өөрөөр хэлбэл сонгогчдын санал гэдэггүй, намын төлөвшил, ирээдүйд маш чухал. Намын жагсаалт гэчихээр нөгөө тоог дэмжихээс өөр аргагүй байдалд орчихож байгаа юм.

-Бүлэг бүлгийн төлөөлөл оруулна гэж байгаа. Тэгэхээр нүүрсний хэрэгт холбогдсон гэдэг ч юмуу муу нэртэй хүмүүсээ яах бол?  

-Сонгуулийн саналд жагсаалт орж ирснээр намын даргад том эрх мэдэл, том хариуцлага ирж байгаа юм. Намын жагсаалтад С.Эрдэнэ мэтийн хүн оруулчихвал ард иргэдээс санал авахгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
С.Эолэнэ
С.Эолэнэ
2023-05-31 12:22

Муу пяздаак чамайг үхдэл болгоноо !

Зочин
Зочин
2023-05-31 13:58

Энэ гишүүн зөв юм олж хардагч буруу илэрхийлдэг нэг тийм сул эерэгч гэмээр

Холбоотой мэдээ

Back to top button