Улс төрийн мэдээ

Д.Амарбаясгалан: ҮАБЗ-өөс зөвлөснөөр ажиллах хүчний 15 хувь нь төрийн албан хаагч байх хуулийг хэлэлцлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар 2023 оны төсвийг тодотгож, цалин тэтгэврийг нэмэх тэргүүтэй хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн юм.

Улмаар Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаар голчлон мэдээллээ.

Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах чиглэлд хэд хэдэн зоримог арга хэмжээ авч ажилласан. Үүний үр дүнд эхний дөрвөн сарын байдлаар эдийн засаг 7.9 хувиар өслөө. Энэ бол Азидаа тэргүүлэх өсөлт юм. Улмаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж байна. Төсвийн орлого давж биелсэн энэ нөхцөл байдалд, сүүлийн хоёр жил орчмын хугацаанд нэмэгдэлгүй явж ирсэн цалин, тэтгэврийн асуудлыг хөндлөө. Бодит боломж нь өдгөө бий боллоо.

Мөн төрийн албан хаагчдын цалин хангамж болон чанарыг сайжруулах чиглэлээр ЗГ ажиллаж байгаа. ҮАБЗ-өөс ийт ажиллах хүчний 15-аас дээшгүй хувь нь төрийн албан хаагч байх зөвлөмж өгсөн. Иймд төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтийг өнөөдөр ЗГ хэлэлцсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрд ажиллах боломжийг илүү хялбаршуулах зохицуулалт мөн орж байна. Нэг дахин хөнгөлөлттэй буюу, хоёр жилийн шаардлагыг тэдэнд тавина" гэлээ.

Үргэлжлүүлэн Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгч байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button