Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгөнөөс татгалзаж болно, тэгвэл Хүүхдийн төлөө санд хуримтлуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар салбарын сайд нар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Энэ удаагийн төсвийн тодотголын тал хэмжээ нь төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд зарцуулагдана.
Нэгт,
Боловсрол, соёл, шинжлах ухаан, спортын салбарын доод цалингийн хэмжээ 1 сая төгрөг болно. Энэ бол суурь цалин. Үүн дээр зэрэг дэвийн, ажилласан жилийн зэрэг нэмэгдэл тооцогдоод явна.
Хоёрт,
Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын доод цалинг 750 мянган төгрөг болно.
Гуравт,
Яам, агентлагийн төрийн албан хаагчдын суурь цалингийн доод хэмжээ 1 сая төгрөг болно. Мөн газрын дарга, мэргэжилтний хооронд 50 мянган төгрөгийн л цалингийн зөрүү байх нь бий. Энэ ангилал, зөрүүг мөн оновчтой болгоно.
Дөрөвт,
Төрийн тусгай албан хаагчдын цалинг мөн үндсэн нэг ангилалтай болгож, доод цалинг 1 сая төгрөгт хүргэнэ. Баг хороодын Засаг дарга нарын цалин 650 мянган төгрөг байгаа. Үүнийг ч уялдуулж нэмнэ. 986.6 тэрбум төгрөг буюу төвсвийн тодотголын тал нь ийн төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд шаардагдана.
Тавт,
Тэтгэврийн зөрүүг арилгана. Итгэлцүүрийг шинэчлэхгүй явж ирсэн алдаатай. 20 жилийн өмнө тэтгэвэрт гарсан хүний цалинг өнөө цагт уялдуулаагүйгээс болж зөрүү үүссэн. 2014 онд л хамгийн сүүлд итгэлцүүрийг шинэчилсэн байдаг. Үүнийг зайлшгүй хийх ёстой. Хойшлуулах тусам л энэ зөрүү нэмэгдэх учраас.
Тэтгэврийн зөрүүг арилгахад 165 мянга орчим ахмадын тэтгэвэр нэмэгдэнэ. Долдугаар сарын 1 гэхэд та бүхэн цахим системээс хянаад, яагаад тэтгэвэр нэмэгдсэнийг харах боломжтой болдог болно.
Зургаад,
Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлж байгаа. Тодруулбал, хөгжийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг эх, тэжээгч нас барсан хүүхэд, хагас болон бүтэн өнчин хүүхдэд олгодог тэтгэмж зэрэг хамаарна. Байнгын асаргаа шаардлагатай хүний асаргааны тэтгэмжийг 275 мянган төгрөгт хүргэж байна.
Долоод,
Хүүхдийн мөнгийг ялгаваргүй бөгөөд нөхөж олгоно. Цахимаар, чирэгдэл багатай зохион байгуулна. Хүүхдийн мөнгөнөөс татгалзаж бас болно. Тэгвэл энэ мөнгө шууд Хүүхдийн төлөө санд орно" гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Татварын 50% уул уурхайгаас орж байгаа, уул уурхайн нэг ажилтан сардаа төсвийн байгууллагын 3-5 хүний ц�##�ингийг хангах хэмжээний татвар төлдөг. Гэтэл хөдөлмөр х�##�амжаас энэ хүмүүст ямар хөнгөлөлт үзүүлж байна вэ?, эрүүл мэнд, нийгмийн хариуцлагын хүрээнд төрөөс юу хийж байгаа вэ? юу ч байхгүй. Өндөр татвар төлж ажилладаг хирнээ төрөөс авах ямарч хөнгөлөлт байхгүй эцэстээ энэ хүмүүс эрүүл мэндээрээ маш их хохирч үлддэг.
Уул уурхайн ажиллагсадад төрөөс хөнгөлөлт үзүүлдэг баймаар байна
Одоохондоо бол хамгийн найдваргүй зүйл бол төрөл бүрийн сан шүү дээ, бараг итгэж үлдээхгүй байх оо.
�##�хам �##�хамаар урагшлах хэрэгтэй дээ түүнээс биш гэнэт мөнгөжнө гэж юу бахйав дээ эдийн засаг гайгүй болвол өндөр настан нартаа нэмэх л хэрэгтэй дээ олон жил амьд явах биш дээ насаараа зүтгээд гомдож үхэх шиг хэцүү зүйл гэж юу байхав дээ
Ха ха яг шд.Луйварчид ичих ч үгүй баярлан хувааж авна
Хөөрхий тэтгэвэрийн хэдэн хөгшчүүд л ялгаварлан гадуурхагдсан хэвээрээ байна.Одоо болохоор 20 жилийн өмнө тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчид аа 700000 төгрөг болгох юм ярьж байгаа юм уу.
350000 төгрөг авч байсан тэтгэвэрийнхэнийг 500000 төгрөг болгосон мөртлөө 400000 төгрөг ба түүнээс дээш тэтгэвэр авч байсан насандаа тэтгэвэрт гарсан хүмүүсээ 500000 төгрөг авч байсан нэгнүүдтэй адилхан болгоод орхисон. Одоо 500,000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүмүүс 10% хувийн нэмэгдлээр юу авна гэж даапа�##�ж байгаа юм бэ ? Сайд аа ?
Инфляци чинь 10-аас дээш хувьтай байгаа шүү дээ.
500000 төгрөгийн тэтгэвэртэй 10% нэмэгдэж байгаа
Тэтгэвэр авагчид энэ 10 % -ийн нэмэгдлийг авах шаардлагагүй , нэрийн хор ийм юмаар яах юм бэ ?
Бүгд татг�##�зая ! 500000 төгрөгийн тэтгэвэрээ л авъя.
Сонгууль хүлээе. Ингэж тэтгэвэрийн зөрүүг арилгадаггүй юм. Дандаа худлаа ярьж хуурч , өөрсдийнхөө төлөө л ажиллаж байдаг. 1-2 сая төгрөгийн тэтгэвэр авдаг хүмүүст мэдээж 10% хувийн нэмэгдэл , нэмэгдэл болно шүү дээ.