Улс төрийн мэдээ

Танилц: Ерөнхий сайд Хүүхдийн баярт зориулж, ЗГ-ын шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.

Хуралдаанаар маргааш буюу зургадугаар сарын 1-ний өдөр Эх үрсийн баяр тохиож буйтай холбогдуулан, хэд хэдэн шийдвэр гаргажээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүнээр ажилладгийн хувьд үүнд манлайлж ажилласан байна.

Шийдвэрүүдийг сонирхуулбал,

Нэгдүгээрт, хүүхдийн зуслангийн хүртээмж муу байгаа тул төрийн болон орон нутгийн өмчит амралт, зуслангуудыг хүүхдэд чиглэсэн үйлчилгээтэй болгон зохион байгуулах

Хоёрдугаарт, 2002-2009 онуудад 12 хүүхдийн зуслан хувьчлагдсан. Гэвч газраа зарсан, үйл ажиллагааны чиглэлийг өөрчилсөн зэрэг гомдол их ирдэг. Иймд тэдгээрийг шалгаж, тодорхой зохицуулалт хийхээр болсон байна.

Гуравдугаарт, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь хүүхдийн хөгжлийн төлөө бус хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллага болсон гэж үзжээ. Улмаар тус агентлагийг Хүүхдийн төлөө агентлаг болгон шинэчилж, үүнд нэг чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын хамтын оролцоог хангахаар болсон байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Enebish.
Enebish.
2023-05-31 17:37

2022 оны шинэ жилийн үеэр Хүүхдийн төлөө Фондын хуримтл�##� гээд л телевизээр Шууд нэвтрүүлэг ШОУхийгээд 4 тэрбум төгрөг цугласан .Тэр юунд зарцуулагдаж байгааг Эгүүр суртчилж мэдээлээч.Хорт хавдар, Цусны өвчнөөр ,согог заслаар ӨНДӨР ӨРТӨГТ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙГАА ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН САН бий болгооч ээ.Алийн болгон гуйлга гуйх юм бэ?.

Зочин
Зочин
2023-05-31 19:02

Энэ Данх дан шоу хийнэ. Энтертаймент засагл�##�.

Зочин
Зочин
2023-05-31 19:14

Шийдвэр байхлаар яахаа дээ, ээлжит попролт. Ямар шийдвэр, ажил гэхэд дээ.ичмэрүүд

Эрдэнэ
Эрдэнэ
2023-05-31 20:19

Хошин шог

ЗОЧИН
ЗОЧИН
2023-06-01 00:50

Хүүхдийн зуслангуудыг бүгдийг хувьчлаад авчихсан нь үнэн шүүдээ хамгийн сүүлд ХҮҮХДИЙН "СЭЛБЭ" ЗУСЛАНГ ЖҮЖИГЧИН БАРХҮҮ,МУГЖ ОДОНЧИМЭГ 2 ХУВЬДАА АВЧИХ УУ ЯАВ. ХҮҮХДИЙН ЗУСЛАНГҮЙ БОЛСОООН САЙДЫН ХЭЛДЭГ ЗӨВ

Холбоотой мэдээ

Back to top button