Улс төрийн мэдээ

Хөвсгөл аймгийн засаг даргад П.Лхагважавыг нэр дэвшүүллээ

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.

Ингээд АН-ын намын бүлгээс П.Лхагважавыг нэр дэвшүүлж хурлын төлөөлөгч нарын 100 хувийн саналаар МУ-ын Ерөнхий сайдад уламжлахаар болжээ.

П.Лхагважав нь 1970 онд Цэцэрлэг суманд төрсөн. 1987-1989 онд Дархан хотын Усны аж ахуйн техникум төгсөж 1989-1991 онд Дорноговь аймгийн Зүүнбаянд цэргийн алба хаасан.

1991-1993 онд Хөдөө аж ахуйн коллежийг Усжуулалтын ажлын механикжуулагч мэргэжлээр, 1993-1995 онд ХАА-н дээд сургуулийг Агромелиорацийн инженер мэргэжлээр суралцаж төгссөн.

1995-1997 онд Цэцэрлэг сумын Рэнчинжугнай компаний дэд захирал, 1997-2000 онд Цэцэрлэг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, 2001-2004 онд Хөвсгөл аймгийн АН-ын улс төрийн ажилтан

2004-2016 онд Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар 12 жил ажилласан

2017-2023 онд АН-ын ХЭГ-ын дарга

2021 оноос Хөвсгөл Ус суваг ХХК-ийн гүйцэтгэх захирал

2004-2008 онд аймгийн ИТХ-д төлөөлөгч, АН-ын олонхын бүлгийн дарга

2020-2024 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн намын хорооны гишүүн, тэргүүлэгчээр тус тус сонгогдон ажиллаж байна.

Засгийн газрын тавдугаар сарын 17-ны өдрийн хурлаар Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгаланг Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, салбарын үзүүлэлтийг жигд ханган биелүүлээгүй үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн билээ.

Б.БАЯРТ


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-06-02 09:13

Аймгуудын Засаг даргаар Идэр нэртэй хүмүүс Хөвсгөл Хэнтий өөр хаа ч билээ гарч ирээд бүгдээрэа огцровоо, хөөрхий ! Идэр нэр Монголын улс төрд их зохимжгүй нэр юм цаашдаа бол бүүр явахааргүй л юм бна доо !!!

Холбоотой мэдээ

Back to top button