УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ухаалаг зэмлэл байв уу, өрсөлдөгчийн өсөрхөл дайв уу

"Х.Булгантуяа сайд балай юм ярьж байна лээ". Д.Сарангэрэл гишүүний лхагва гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлсэн үг энэ. Угтаа "эмч нарын цалинг, соёл урлагийнхантай харьцуулж хэрхэвч болохгүй" гэсэн санаа хэлэхдээ ийм хавчуурга үг дайжээ.

Түүний эг үгийг ухаалаг зэмлэл үү, өрсөлдөгчийн өсөрхөл үү гэдэгт цахимд хошуу уралдуулав. Улстөрийн хөшигний ард ч тэд өрсөлдөгчид гэж харагдаж, хэлэгддэг үнэн.

Эхнийх нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын суудал.

Д.Булгантуяа ХНХ-ын сайдын суудалд өөрөөс нь удаан дархлагдав. Өдгөө хоёр сарын нүүрийг үзэх гэж байна. Д.Сарангэрэл гишүүний хувьд ХНХ-ын сайдаар ажиллаад нэг сар ч хүрэлгүй огцорсон. Хамгийн ядуу өрхийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам “Улны айл” гэж нэрлэдэг болохыг хэлээд албан тушаалаа өгч байсан билээ. Эл албан тушаалаас нь буулгасан гол буруутан Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяаг гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагын үеэр дурдаж байв. Эл буруутгалд нь Х.Булгантуяа ч бас багтдаг бололтой.

Удаах нь Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийн суудал.

Нэгдүгээр сард тус байгууллага хурлаа хийж, Ерөнхийлөгчийн суудалд нь Д.Сарангэрэлээс Х.Булгантуяад шилжсэн. Д.Сарангэрэлийн хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн гэгддэг бөгөөд намын дарга байхад НАМЭХ-г удирдаж байв. Одоо Х.Булгантуяа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, намын генсек Д.Амарбаясгалан нарын дэмжлэгээр эмэгтэйчүүдээ удирдахаар болсон билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2023-06-02 11:28

Булгантуяа чинь саран б�##�айг бодвол хамаагүй дээр юм байна лээ шүү�##�ь ч т�##�аараа ядаж л эмх цэгцтэй ярьдаг

Зочин
Зочин
2023-06-02 11:53

2лаа б�##�ай

Зочин
Зочин
2023-06-02 11:53

Усны чавганцын г�##�зуурдаг дууссан байлгүй дээ

Зочин
Зочин
2023-06-02 12:37

Сарангэрэл их хувьтай авгай, баярлаж явах хэрэгтэй. Одоо болноо, атаа, хонзогнолоос өөр юу ч гарахгүй. Мэдэх ч, чадах ч юм байхгүй

Зочин
Зочин
2023-06-02 14:07

муу толгойг сайн �######� чирж явдаг, булгантуяа нь нөгөөхөөсөө арай дээрээ, яваандаа сарангэрэл болно гэдэгт эргэлзэхгүй байна

Иргэн
Иргэн
2023-06-02 19:02

Нүүрний хувир�##�гүй ширэн нүүртэй Сарангэрэл дут. Сарангэрэлийн үгийг хэн ч сонсохгүй, нохой хуцахын дайтай ч тоохгүй. Монголчууд өөрийг чинь үзэн ядаж байгааг мэдэж ав, тэтгэвэртээ гардаа гатан авгай минь.

Зочин
Зочин
2023-06-02 20:27

Саран авхай одоо явах цаг нь болсон, шорон оронгуй с�##�б�##� их юм, Булгантуяа ч энхийн цагаан тагтаа биш, гэхдээ одоохондоо Саран авхайгаас арай дээр, яваандаа бол бас нэг саран авхай

хүннү
хүннү
2023-06-03 00:55

Сарангэрэл минь одоо болно. З�##�уучууд хоорондоо учраа ололцоод яваг.

Холбоотой мэдээ

Back to top button