УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тэрслэгч хоёр

Лхагва гарагийн /2023.05.31/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 68 гишүүний 66 нь ҮХӨ хийхийг дэмжиж, баталлаа.

Санал хураалтын үеэр 68 гишүүний 62 нь дэмжсэн гэх илэрц дэлгэцэнд харагдав. Татгалзсан санал дарсан зургаад:

  • Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал,
  • УИХ-ын гишүүн Ж.Батсуурь,
  • УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан,
  • УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар,
  • УИХ-ын гишүүн С.Ганбаатар,
  • Барилгын хөгжлийн сайд Ц.Даваасүрэн нар багтсан.

Н.Учрал, Ж.Батсуурь, Б.Дэлгэрсайхан гурав санал хураах төхөөрөмжид картаа шургуулаад гарсан тул “татгалзсан”-аар бүртгэгдсэн. Тэд гүйж орж ирээд “Бид дэмжиж байсан. Зарим нь эмчийн өрөөнд тариа хийлгээд хоцорчихлоо" гэх утгатай зүйл хэлж, дэмжсэнээр бүртгүүлсэн байдаг. Мөн Д.Цогтбаатар гишүүн “дэмжсэн” санал өгсөн боловч төхөөрөмж нь гацаж “татгалзсан”-аар бүртгэжээ. Тэрээр мөн “дэмжсэн” гэж засуулсан.

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Барилгын хөгжлийн сайд Ц.Даваасүрэн нар тэр дөрвөөс өөр.

Тэд тэрслэгчид байв. Ц.Даваасүрэн анхнаасаа намынхантайгаа хэрэлдэж, уралцаж дэмжихгүй гэдэг байр сууриа илэрхийлсээр ирсэн. Ямар сайндаа л бүлгийн хурлаараа "Гишүүдийн тоо яах вэ, сонгуульдаа бэлдэцгээе л дээ" хэмээх вэ дээ. Намын болоод танхимынхаа эсрэг яваа түүний сайдын суудал хөндөгдөнө ч гэгдээд байгаа юм. Харин С.Ганбаатар бол УИХ-ын АН-ын бүлэгт харъяалагддаг. Бүлгийнхээ хуралд дээр саналаа хайрцаглуулалгүй явсаар намаасаа ганцаарааэсрэг кноп дарсан нь энэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
1213
1213
2023-06-02 11:35

Зүгээр л жүжиг төдий шдээ...

Зочи
Зочи
2023-06-02 13:17

Даваасүрэнг яагаад АРВАН ХУВИЙН гээд байдаг юм болоо. ЗГ ын танхим гаргасан шийдвэрээ биелүүлдэг байх ёстой тийм учираас Даваасүрэнг нэн даруй огцруул. Ганбаатар яах вэ тэрнийг хүмүүс тоохгүй угаасаа худ�##�ч барьцгүй солиотой хүн.

Билгээ
Билгээ
2023-06-02 14:36

Ялзарсан 76 дотор ганц шударга хүн байх юм. Тэр нь Ц.Даваасүрэн гишүүн. Зөв үйл хэргийн төлөө хэний ч өмнө толгой гудайдахгүй, эр зоригтой, эх оронч хүн гэж бид бүхэн хүндэлдэг.

Зочин
Зочин
2023-06-02 15:14
Reply to  Билгээ

10% ta hoyoroos busad ni t1 baih uu ?!

Холбоотой мэдээ

Back to top button