УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Т.Аубакирын гарын хүн Д.Есболат өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ

2023 оны тавдугаар сарын 27-ний өдрийн 15.00 цагт Баян-өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт төв талбайд хийлдэг гулгуур салхинд хийсч, тоглож байсан 15 хүүхэд унасан. Улмаар 12 хүүхэд гэмтэж, бэртсэнээс найман настай хүүхэд амиа харамсалтай үйл явдал болсон билээ.

Тухайн хийлдэг тоглоом ажиллуулах зөвшөөрөл өгсөн, авсан зүйл байхгүй байсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа юм. Өчигдөр /2023.06.01/ олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр аймгийн залуучууд дуу хоолойгоо илэрхийлэн жагссан.

Эл харамсалтай үйл явдалд Өлгий сумын Засаг дарга Д.Есболат хариуцлага хүлээн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаагаа илэрхийлсэн байна.

Түүний хувьд Ногооннуур сумын Цагаануур тосгоноос ИХТ-өөр сонгогдож, сумын Засаг дарга болон дэвшсэн. Ийн дэвшхэд нутаг нэгт ах УИХ-ын гишүүн Т.Аубакир нөлөөлсөн гэдэг мэдээлэл бий. УИХ-ын гишүүн болуутаа Засаг дарга болгох шахааг хийсэн бөгөөд гурван жил гаруй хугацаанд ажиллаад ийн чөлөөлөгдөж байгаа аж.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баделхан Аубакир хамаатны ах дүүс аймагтаа ядаж боловсон 00, цэвэрхэн соёлтой халуун усны газар барьчмаар хугацаа байсан даа

Зочин
Зочин

Аубакир Баян Өлгийд хийж бүтээсэн юм байхгүй, албан тушаалын шахаа хор найруулахад л гарамгай ажилласан

Зочинцэцэг
Зочинцэцэг

Хаан шиг аашлаад байсан даа бузар нүгэлтэн чинь! Тэнгэр таалахгүй байна даа

Холбоотой мэдээ

Back to top button