Гадаад мэдээДЭЛХИЙ

Гадаадын хэвлэлд: Монголоос баривчлагдах Бээжингийн бодлогыг эсэргүүцэгсэд

"Voice Against Autocracy"-д манай улсын талаар оруулсан нийтлэлийг орчуулан хүргэе

Нийгмийн идэвхтэн Ч.Мөнхбаярыг Монголд баривчилж, Өмнөд Монголын нэрт зохиолч Б.Лхамжавыг Хятад руу буцаасан нь олны эгдүүцлийг төрүүлсэн юм. Хятад улс Монголын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох вий гэсэн болгоомжлолыг ийнхүү бататгалаа.

Өвөрмонгол дахь Бээжингийн хэл ярианы бодлогыг эсэргүүцсэн жагсаал нийслэл Улаанбаатарт энгийн үзэгдэл болжээ. "Өмнөд Монголын дуу хоолой", "Монгол хэлээ аваръя" зэрэг байгууллагууд Өвөрмонголын нөхцөл байдалд олны анхаарлыг хандуулах ажлыг удирдан явуулж байгаа гэж VAA буюу Автократизмын эсрэг дуу хоолой ТББ-аас мэдээллээ.

Сүүлийн үед Хятад улс тэрс үзэлтнүүдийн эсрэг явуулж буй арга хэмжээ эрчимжиж, идэвхтнүүдийг Монголд баривчилсан нь тус улсад улстөржсөн мөрдлөгийн арга хэлбэрийг бий болгов. Эдгээр яллах ажиллагаа нь Хятадын хуулийн тогтолцооны гүн гүнзгий асуудлыг илтгэж байгаа юм.

БНХАУ-ын Монгол дахь нөлөөлөл, ялангуяа Өвөрмонгол дахь хэлний бодлогын талаар санаа зовоосоор. Зүүн Азийн далайд гарцгүй Монгол Улс нь хөрш Хятад, Оростой ашигт малтмалын экспортоос хараат байдаг.

Бүс нутгийн эрх чөлөөний болон хүний эрхийн төлөө тэмцэгч Ч.Мөнхбаярыг 2022 оны хоёрдугаар сард баривчилж, "гадаадын тагнуулын бүлгээс заавар, мөнгө авсан" хэргээр буруутгаж байгаа юм.

Б.Лхамжавын хэрэг тус бүс нутгийн хүний эрхийн төлөө тэмцэгчдийн сэтгэлийг илүү зовоож байна. 2023 оны тавдугаар сарын 3-ны өдөр Хятадын цөөн хэдэн цагдаа Монголд очиж, Б.Лхамжавыг Улаанбаатар дахь түр оршин суух газраас нь баривчилсан гэж VAA мэдээлэв.

Баривчилсан өдрөө түүнийг Хятад руу буцаасан. Тэрбээр өмнө нь 2019 онд "Хятадын соёлын хувьсгал" ном бичсэн хэргээр хоёр жлийн хорих ял сонссон юм.

2021 онд хорих ялаа эдэлж дууссаны дараа түүнийг тодорхойгүй хугацаагаар "орон сууцны хяналтад" байлгаж, гэрийн хорионд оруулав. 2023 оны гуравдугаар сард Б.Лхамжав Хятадаас зугатаж, Монголд ирсэн талаар VAA мэдээлсэн билээ.

Өмнөд Монголын хүний эрхийн мэдээллийн төвийн зарим идэвхтнүүдийн ярьснаар тэрбээр Өвөрмонголд Хятадын колоничлолын дэглэм хэрхэн тогтсон, Монголын эсэргүүцлийг хэрхэн дарсан зэргийг илчлэхийн тулд номоо Улаанбаатарт хэвлүүлэхээр төлөвлөжээ.

Хятадын эрх баригчид тандах чадвар сайтай байгаа нь Хятадад үйл ажиллагаа явуулж буй хувь хүн болон гадаадын аж ахуйн нэгжүүдийг ил тод айлган сүрдүүлж байна гэж VAA мэдээллээ.

Энэ арга хэмжээ нь Шинжаан, Төвдөд ажиглагдсантай адил нутгийн цөөнхийн хэлийг дарах Бээжингийн хүчин чармайлттай нийцэж байна. Ардчилсан орнуудад хүлээн зөвшөөрөгдөх бага зэргийн зөрчил, үйлдлийг ч хатуу шийтгэж, эрх чөлөөг нь хязгаарладаг. Хятадын коммунист намын тодорхойлсон улаан шугамын өөрчлөлт нь хувь хүмүүст ямар ч үйлдлийг хууль бус гэж үзэж таамаглахад хэцүү болгож байна.

Хамгаалагчид болон хүний эрхийн ажиглагчид гадаадаас гарахыг хориглох арга хэмжээ нэмэгдэж, гадаад паспортын мэдүүлэгт хатуу хяналт тавьж буйд санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм. Ялангуяа Төвөд, Уйгуруудыг онилсон байна.

Улс төрийн хэрэгт буруутгагдаж байгаа хоригдлууд цагдан хоригдож байх хугацаандаа муу нөхцөл, эрүүдэн шүүх, эмнэлгийн тусламж авахаас татгалздаг гэж VAA мэдээлэв. Түүгээр ч зогсохгүй ар гэрийнхэн нь нүүлгэн шилжүүлэлт, дарамт шахалтад байнга өртдөг ажээ. Бээжингийн дур зоргоороо үйлдлүүд нь онилсон идэвхтнүүд болон шашин шүтлэгтнүүдийн хэрэгт дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарал хандуулахыг шаардаж байна. Хүний эрхийг зөрчиж, эсэргүү үзлийг дарангуйлж байгаад Хятадад хариуцлага тооцоход олон улсын дэмжлэг, анхаарал чухал байх болно.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-06-03 16:11

Хятадын Коммунист намын тагнуулууд Монголд олон бий. Ц.Нямдорж, Занданшатар, Хүрэлсүх, гадаад хэргийн сайд байсан Энхтайван, Сумъябазар, Элбэгдорж, Энхсайхан, Бат-Үүл, Да Ганболд, сах�##� Эрдэнэбилэг, MCS Оджарг�##�, АПУ Батсайхан нар хятадуудад өрийн барьцаанд орсон учраас Монголыг хятадад нэгтгэх үйл ажиллагааг явуулж байгаа.

Тугчин
Тугчин
2023-06-03 20:52
Reply to  Зочин

Экс Очирбат Хятадын бодлогыг хэрэгжүүлэгч мөнөөс мөн.Хятад эзэнтэй асар олон �##�т зэс ухдаг жижиг уурхайнууд 100 орчим бий гэж нэгэн эрдэмтэн илтгэлдээ дурдсан бэлчээр их сүйтгэж байгааг ойлгуулах оролдлого байсан Хэнч авч хэлэлцээгүй Ерөнхий сайд Алтанхуяг байсан.Сайханбилэг бүр дэмжсэн өшөө нэмж лицензи хятадуудад өгсөн байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button