ҮХӨ-ийг эс дэмжих нь Ц.Оюунгэрэлийн хувьд нүдээ өөрийн хуруугаар хатгахын нэр

Нийтлэлч О.Цэнддоо "ҮХНӨ-өөс болж "үхэх" нь хэн бэ" хэмээн бичжээ. Үхэлдэх хүмүүс ил, далд хөдөлж эхлээд байна.
Наад зах нь Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хуулийн өөрчлөлт хориг тавих талаар бодолцож байсан ч гэх. Харин өнөөдөр ёсчлон баталгаажуулсан Ерөнхийлөгч намын жагсаалтад багтах 48 нэр дэвшигчийн квотоос нэлээд хэдийг нь өөртөө авах тохироог хийх магадлалтай.
Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн өөрчлөлтөд хориг тавихыг шаардаж акцалсан улстөрч бол Ц.Оюунгэрэл.
Юмыг логиктой харъя,
Ц.Оюунгэрэл жижиг намын төлөөлөл. Үндсэн хууль ийн өөрчлөгдсөнөөр жижиг намуудад боломж олдоно. Сонгууль холимог тогтолцоогоор явагдана.
Ц.Оюунгэрэл парламентын засаглалыг барууны жишгээр дэмжигч. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх нь энэ агуулгаар зөв гэдгийг судлаачид тайлбарласаар байгаа.
Хэрэв өөр цаг үед сэн бол Ц.Оюунгэрэл яах ч аргагүй ҮХӨ-ийг дэмжих учиртай үзэл санааг тээгч юм.
Гэвчиг өдгөө эсэргүүцэж буй нь хөшигний ар дахь хоёр нюанстай.
Улс төрийн намын тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр ЕТГ-ын дарга Я.Содбаатар Ц.Оюунгэрэлд хандан "Бид гадаадын хуулийн орчуулж батлахгүй гэдгийг шуудхан хэлчихье" хэмээсэн байдаг. Ц.Оюунгэрэл өдгөө Иргэдийн оролцооны намыг тэргүүлдэг. Үүний цаана барууны санхүүжилт бий гэж харддаг.
Хоёрт, хүү Б.Идэр-Од нь өдгөө "Шувуу" ажиллагаагаар авчрах хүмүүсийн нэгээр нэрлэгдээд буй. IHC койны хэргээр түүний хамтран ажиллагсдыг барьж хорьсон ч Б.Идэр-Од хилийн чанадад чимээ имээгүй суусаар буй. Түүнийг холбогдуулан шалгах бүрэн үндэслэл бүрдэж, хуулийн байгууллагаас дуудсан ч ирэхгүй байгаа юм.
Угтаа парламентын гишүүдийн тоо нэмэгдэж, сонгууль холимог тогтолцоогоор явагдах нь Ц.Оюунгэрэлийн хувьд дэмжих сэдэв мөн ч тэр ийн гэдийсээр. Ингэхдээ Ерөнхийлөгчийн гар утсыг сошиалд тавьж, иргэдийг эсэргүүцэн мессеж бичихийг уриалсан юм.
Ц.Оюунгэрэл нийгэмд олон талаар эерэг дүртэй, бүтээсэн үйл, хийсэн ажилтай. Гэвчиг энэ цаг үед харж дассан улс төрийн акцуудын цаана хэн хэний эрх ашиг хөндөгдөж буйг олон нийт хэрсүү харж тунгаах бүрэн бололцоо бүрдээд буйг ч санууштай билээ.
Т.САМСАРА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв ш дээ.намбн өнцгөөс ч биш эхийн өнцгөөс ч биш энэ буруу гэдгийг өргөн хүрээгээр харсан бна.магад сүүлийн актыг хараад дэмжих хүн зөндөө .гэвч одоо бгаа хүмүүсийг харахад ойлгох хүн олдохгүй байж магад .ямартай ч өөрийн чадлаар эсэргүүцэж бна аа энэ эмэгтэй.
Оюунгэрэлдээ биш ээ .ЕРӨНХИЙ ДӨӨ иргэд олон гишүүнтэй болохыг огт дэмжээгүй гэдэгт байгаа юм шүү.76 гаас 64 нь МАН .Үүнээс 49 нь ЖДҮХС гаас зохион байгуулалттай хулгай хийдэг.Үүнийг улам олон болгох нь гэж улайраад байна ард түмэн харж байна. Хүн муулах дон тусчээ
zochin
Зсс
Оюунгэрэл л ингэж тэнэгтэхээр манайд ер нь жинхэнэ ардчиллын үзэл санааг тээгч амьтан байгаа юмуу даа?
Энэ Т1 авгай монголд түй ч хэрэггүй
Хүүхэд нь иргэд ард түмнийг залидаад ээж нь тархи угаагаад л таарсан таар шуудайнууд шүү... ккк Хүүдээсээ ард иргэдийн хохирлийг барагдуулаа НОВШ МИНЬ
Хүүхэд нь койноор иргэдийн мөнгө угаасан БЗСангаас зээл авсан гадагшаа зугатсан хуулийн байгууллага шалгаж байгаа гээд түмэн асуудалтай энэ авгай шударга дүр исгэн ардчилал гэж худалаа орилж шүлсэээ үсэргэн үсчээд хэн ч тоохгүй нэр хүндгүй олонд тараа таниулсан бодит натураа харуулж байна