УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Гашуунсухайт боомтын төлөөлөгч Б.Наранхүү оргон зайлжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шувуу" ажиллагааны хүрээнд мэдээлэл өгөв. Энэ үеэрээ удахгүй авч ирэх 12 хүний талаар дурдсан юм.

Тэгвэл эл 12 хүний нэгээр Гашуунсухайт боомт дахь төлөөлөгч Б.Наранхүүг нэрлэлээ. Түүнийг Бүгд найрамдах Солонгос улсын Жэжү арлаас авч ирэх юм байна.

Б.Наранхүүг энэ оны нэгдүгээр сарын 20-нд Гашуунсухайт боомтын төлөөлөгч гэх утгаар нь Ш.Эрдэнэжаргал, М.Дөлгөөн нарын хамт 48 цаг цагдан хорьж байсан тохиолдол бий. Тэгвэл тэрбээр удалгүй Хятад руу зугатан гарч, улмаар Солонгосыг зорьсон гэх. Тиймээс БНСУ-ын хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллаж, түүнийг авч ирэхээр болжээ.

Хятад улс нэгдүгээр сарын 8-нд хилээ нээсэн билээ. Гэсэн хэдий ч хил нээснхй дараа ч бөмбөлөг үүсгэж, нүүрс тээврийн компаниудад хохирол учруулсан гэх үндэслэлээр Б.Наранхүүг саатуулсан гэх мэдээлэл байдаг билээ.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-06-07 18:15

Күэ нээрээ !! " төлөөлөгч " гэдэг хүн нь оргон �######�аад засаг ноён нь хүүхэн дарж унагаад эвэртэй туурайтан нь улсын сан хөмрөг ухаантай!! ЭНЭ ЧИНЬ ОДОО АРАЙ ДЭНДЛЭЭ!!!!!! БОЛОВСОН ХҮЧНИЙ БОДЛОГОО ЧАНГАРУУЛЖ ӨНДӨР БОСГО ТАВИАД ЧАНГАЛААД ӨГӨӨЧ! ГАДААД ДОТООДОД ТӨГССӨН ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ САЙХАН ЗАЛУУЧУУДААР ЦУС СЭЛБЭЭЧЭЭ.!!Заав�##� ийм өлөн царайлсан мөнгө хараад чичрээд ардахаа харах чадамжгүй битүү тархитай( болжмор) нөхдөөсөө с�##�ахгүй бол удахгүй том бослого гарах вий дээ!!

Холбоотой мэдээ

Back to top button