Англи хэлийг эсэргүүцэгч Хэлний бодлогын зөвлөлийнхөн

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс ҮАБЗ, БШУЯ, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд Боловсролын багц хуулийн төсөлд багтсан "англи хэлийг бага ангиас заах" заалт нь эх хэлний дархлаанд сөргөөр нөлөөлнө гэх агуулгаар бичиг хүргүүлсэн гэх мэдээлэл цацагдав.
Холбогдох албаныхнаас эл мэдээллийг тодруулахад үнэн болохыг баталгаажуулав. Улмаар эл албан бичгийг УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуулийн төслийн ажлын хэсэг рүү шилжүүлсэн тухай мэдээлэл байна.
Эл зөвлөлд дараах хүмүүс багтдаг.
- Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн даргаар С.Дулам Хэл бичгийн шинжлэх ухааны доктор /Sc.D/,профессор, СУИС-ийн тэргүүлэх профессор
- Н.Нарангэрэл Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга
- Ц.Өнөрбаян: Хэл бичгийн шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор
- Ч.Баттулга: МУБИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш
- М.Базаррагчаа: Хэл бичгийн шинжлэх ухааны доктор /Sc.D/,профессор
- В.Суранхүү: Ерөнхий боловсролын салбар төлөөлсөн ахмад багш
Англи хэлийг бага ангиас эхлэн заах асуудал тавдугаар сард яригдаж, нийгэм талцал маргаан дагуулж байгаад намжсан. Өмнөх маргааныг Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Өнөрбаянаас эхэлж байсан удаатай.
Тэрбээр, "Хүүхдэд нэгдүгээр ангиас нь монгол хэлтэй хамт англи хэл заана гэдэг нь тав, арван жилийн дараа монголоор сэтгэхгүй болж, улмаар монгол үндэстэн оршин тогтнох нь эргэлзээтэй болно" хэмээж байсан билээ.
Тэгвэл эл асуудал Хэлний бодлогын зөвлөлийн энэхүү бичгээс болж дахин өндөр авах нь ээ.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3р ангиас өмнө гадаад хэл заах дэмий
Чиний хүүхэдэд хэдээс ч заагаад олигтой сурахгүй ,яагаад гэвэл чи ийм тэнэг учраас, харин чи бусдад битгий гай бол !
Монгол хэлээр ярьдаг. Монгол үндэстэн байх хэрэгтэй юм уу хэрэггүй юм гэдгээ тодорхойлчих хэрэгтэй. Монгол боловсрол монгол хүнтэйгээ байж л боловсролтой хүн болно. Мэргэжил боловсрол хоёрыг салгаж ойлгох цаг болжээ. Боловсролтой монгол гэж 3 юм чадахыг хэлэх ө байх. 1.Малынхаа мах гэдсийг арилгаад эвдээд идээд сурах 2. Морь унаад сурчих хэрэгтэй 3. Монгол хэлээр зөв яриад алдаа мадаггүй бичээд сурчих
Mongolchuud angli hel surah heregtei shuu
Хэрэггүй гэж хэн ч хэлээгүй,
Монгол хэлээ мэддэг хүүхэд байтугай насанд хүрэгчид түүний дотор төрийн алба гэгч МАНингийнхан огт мэддэггүй
төрийналбан хаагчид ангил хэл мэдэхгүй бол гадаадад томилолтоор явах хэрэггүй. мэргэжлийнхээ чиглэлээр англи хэл мэдэхгүй бол төрд алба хаших хэрэггүй байхаа.
Улны хүүхэд хар аяндаа ангилаар ярьж , солонгосоор асуудалгүй харилцааны яриатай кирилээр алдаагүй бичээд эхлэхээр санаана зовдог хэсэг л хориглоод байгаадаа . Сайн ухвал өөрсдийгөө ялгарч чадахаа боличихвий гэсэн атаг санаа л юмдаа . Дороо суугаад цэцэн гээд бодож л байг
Дэлхий тэр чигээрээ аннли хэл дээр оршиж байна, хөөе тэнэг монгол хэлнээсээ өөр юм гадарладаггүй, ангоиао а ч үгүй өнөрбаян гэгч хоолны сав хоцрогдлын туйлаа!
Хэлний Бодлогын Зөвлөлийн түмэн зөв өө. Англи хэл тэртэй тэргүй талхны чинь хэл болсон, талхныхаа төлөө хэн ч сурна. Англи хэл хүссэн хүсээгүй Монголд түгэн дэлгэрч ЯЛЖ байгаа. Дарга нар англи хэлийг дэлгэрүүлсэн нэр зүүж, хэдэн төгрөг цохино. Харин Монгол Хэл өдрөөс өдөрт алдран доройтож байна. Монгол үндэстэн байх ёстой юм бол төрөөс Монгол Хэлэндээ л анхаарал тавьж, хамгаалж хөгжүүлэх ёстой. Монгол Бичигээ 1-р ангиас эхэлж заах ҮҮРЭГТЭЙ!
Англи хэл хэрэггүй , сурах хүсэлтэй нь насанд хүрсэн хойноо сурна биз . Англи хэл монголд хэрэггүй !!!!!
Энэ эрхэм эрдэмтэдийн түмэн зөв . Хүүхэд ямар гадаад хэл сурахаа 5--6 р ангид орсоноосоо хойш өөрсдийн хүсэл сонирхолоор шийддэг байх хэрэгтэй !!!!!
англи хэлийг 3 дугаар ангиас сургах нь зөв байх аа
Орос Хятад хэлээ сургаа ангиллаар зүгээр ойрын яриа бхп болно барууныг шүтэгчдээ
энэтхэгт бага ангиас англи хэл заалаа гээд англи болоогүй, хинди болон хиндийтэй төстэй олон хэлээр ярьсаар, уламжлалаа гүн гүнзгий хадгалсан, хэт үндэсрхэг, тэгсэн атлаа дэлхийн маш том олон компаныг олон энэтхэгчүүд эсвэл энэтхэг гаралтай удирдагч нар их удирдаж байнадаа. Харин англи хэлээр бүгд ойлгодог тул жуулчдад их амар байдаг. Бүгд нэг хэлээр ярьдаг болчихвол илүү хурдаж ойлголцож, илүү уламжлалаа хадгална.
Эргүүчүүдийн зөвлөл
Энэ хоцрогдлын туйл туйл болсон ганц ч гадаад хэл гадарладаггүй өнөрбаян мэтийн харанхуй боловсролгүй нөхдүүдийн оронд жинхэнэ хэл шинжлэлийн их эрдэмтэн академич Төмөртогоо гэх мэт жаахан юм гхдарладаг ядаж нэг англиар ярьчихдаг, үр шимийг нь насаараа хүртээд, ач тусыг нь өөрийн биеэр ойлгоод ирсэн хүмүүсээ наад хэлний зөвлөлдөө оруул л даа!
Наад зөвлөлд чинь ядаж тэр үзэн ядаад байгаа англи хэл гэдэг юмаа мэддэг гадарладаг ярьчихдаг хүн нэг ч алга
Англи хэлийг үзэн ядаагүй байгаа. Харин та Монгол Хэлийг үзэн яддаг бололтой
ХҮҮХЭД ЗАЛУУСЫН МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ЧАДВАР МАШ МУУДЖЭЭ , СЭТГЭН БОДОЖ ЯРИХ ХЭРЭГЛЭЭНД НЬ МОНГОЛ ХЭЛНИЙ УРАН ЯРУУ , БАЯЛАГ САЙХАН ЯЗГУУР ҮГС ДУУЛДАХАА БАРАГ БОЛЬСОН БАЙНА . ӨӨРИЙН ҮНДЭСНИЙ САЙХАН МОНГОЛ ХЭЛ ХИЙГЭЭД ДЭЛХИЙН АРД ТҮМНИЙ АНГЛИ ХЭЛИЙГ ХОСЛУУЛАН ТӨГС СУРГАХ САЙН ХӨТӨЛБӨР , САЙХАН ЗААДАГ БАГШИД НЭН ТҮРҮҮН АНХААРАХ ХЭРЭГТЭЙ БОЛОВ УУ .....
Хүүхэд нэг ой өнгөрөөд эх хэлээрээ хэлд ордог биз дээ, 6 наснаасаа англи хэл сураг л дээ, түүний буруу ер байхгүй ! 6 настайдаа орос сургуульд орсон хүүх дүүд унаган орос хэлтэй болсноос, орос болчоогүй л бна ш дээ ! Харин ч арай өндөр боловсролтой болцгоо ж байгаа бишүү !