ДЭЛХИЙ

Лионель Месси 1.6 тэрбумын саналаас татгалзаж, АНУ-ын багт тоглоно

Домогт Лионель Месси PSG клубтэй хийсэн гэрээ нь дууссаны дараа АНУ-ыг зорьж, Inter Miami багт тоглох шийдвэр гаргасан байна.

Inter Miami нь 2018 онд үүсгэн байгуулагдсан ба АНУ-ын Дээд лигийн хөл бөмбөгийн тэмцээнд 2020 оноос эхлэн өрсөлдөж иржээ. Түүнд Саудын Арабын Al-Hilal клуб жил бүр 400 сая ам.долларын цалинтай гурван жил тоглох санал тавьсан ч Месси түүнийг нь хүлээн аваагүй юм.

Мессийг Inter Miami багт тоглоно гэх мэдээ гарсны дараа Al-Hilal клуб саналын үнэлгээгээ дээшлүүлж, жил бүр 534 сая ам.долларын цалин өгөх буюу нийтдээ 1.6 тэрбум ам.доллар амлажээ. Хэрвээ тэрбээр бодлоо өөрчилж энэхүү саналыг хүлээн авбал дэлхийн хамгийн өндөр цалинтай тамирчин болох юм. Гэвч Месси амьдралын хэв маяг, томоохон спорт хэрэгслийн компаниудтай гэрээ хийх боломжоо харж Inter Miami клубийг сонгожээ. Мөн тэрбээр Миами хотод үл хөдлөх хөрөнгөтэй аж.

Месси PSG багт дахин нэг улирал тоглох сонирхолтой байсан ч хүссэн тохиролцоондоо хүрч чадаагүй учраас гэрээгээ сунгаагүй. Тэрбээр тус клубт нийтдээ 75 удаа тоглож 32 гоол оруулсан байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button