Улс төрийн мэдээ

УДШ: Монголын ногоон намаас даргын бүртгэлээ солиулах хүсэлт ирээгүй

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг Монголын ногоон намын даргаар сонгогдсон гэх мэдээлэл түгээд байна.

Н.Номтойбаяр өөрөө энэ талаар ямар нэг ил байр суурь илэрхийлээгүй.

Харин улс төрийн намын даргыг УДШ бүртгэдэг. Одоогийн байдлаар УДШ-ын мэдээллийн санд О.Бум-Ялагч Монголын намын даргаар бүртгэлтэй хэвээр байна. О.Бум-Ялагч 2012 онд тус намын даргаар бүртгүүлжээ.

Мөн МНН-аас даргын бүртгэлээ солиулах хүсэлтийг УДШ-д хүргүүлсэн эсэх талаар тодрууллаа.

Ингэхэд УДШ-ээс "Одоогоор Монголын ногоон намаас алив хүсэлт ирүүлээгүй байна" гэсэн хариу өгөв.

Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагчтай холбогдон энэ асуудлаар тодруулахад "Ийм мэдээлэл тараагаад байгаа хүмүүсээс өөрсдөөс нь асуу" гээд тасаллаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button