МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс таван гишүүнийг эгүүлэн татах уу

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд болох,
- Д.Цоодол
- Д.Өлзийбаатар
- Ж.Цэсэн
- Д.Батсүх
- М.Наранбаатар нарыг эгүүлэн татах зөвлөмжийг Хяналтын зөвлөл нь гаргаад байна.
Энэ зөвлөмжийг хүлээж авбал, 15 гишүүнтэй МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд таван орон тоо сул үлдэнэ. Ингэснээр томилгооны асуудал яригдах юм.
Үндэсний зөвлөл бол МҮОНРТ-ийн хамгийн том удирдах бүтэц. Ерөнхий захирлаа ч Үндэснхий зөвлөл нь огцруулж чадна. Уран бүтээлийн бодлогоо баримтална, санхүү, төсөв мөнгө, цалин хангамжийн асуудлыг ч хэлэлцэнэ. Ийм учир Үндэсний зөвлөлд хэн багтах нь давхар улс төрийн асуудал болдог.
Өдгөө Ерөнхий захирал А.Бүрэнбаатарын эсрэг акцад Үндэсний зөвлөлөөс М.Наранбаатар, Д.Батсүх, Д.Цоодол нар фракц болон ажиллаж байгаа гэдэг мэдээлэл бий. Харин Д.Өлзийбаатар гадаадад явж, хуралдаа ирэхгүй хагас жилийг тойрчээ. Ж.Цэсэнгийн хувьд ямар шалтгаанаар эгүүлэн татагдах болсон нь тодорхойгүй байна.
Үндэсний зөвлөлийн гишүүдийн,
- Долоог УИХ-аас
- Тавыг ЕТГ-аас
- Тавыг Ерөнхий сайдаас нэр дэвшүүлж, УИХ-аар хэлэлцүүлдэг хуультай.
Засгийн газар авлигатай идэвхийлэн тэмцэж буй эл цаг үед хэрэв таван суудал Үндэсний зөвлөлд гарвал, ер МҮОНРТ-ийн бугшмал асуудлыг нэг тийш шийдэхэд хувь нэмрээ оруулах дэвшилтэт үзэл санаатнуудыг нэр дэвшүүлэх нь зүйтэй.
Сүүлд сонгогдсон жүжигчин Н.Онон, 1980-аад оны залуус болох Ж.Золзаяа, Н.Монсор нар Үндэсний зөвлөлийн асуудалд ихээхэн зарчимч хандаж буйг МҮОНРТ-ийнхэн сайшаан ярьж байгаа юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүрэнбаатарын хор найруулгад автанаа гэж юу байхав дээ ! Хян�##�тын зөвлөл нь Үндэсний зөвлөлийн бүрэл дэхүүнээ шийдэх гэж оролдох нь хууль бус үйлдэл ш дээ ! Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг УИХ, ЗГ л шийднэ шүү дээ !
Хувьчлаач
Бүрэнбаатар л�##�ар �######� долоогчыг хурдан �######�уу
Ононг даргаар нь тавьчих.их шудрага жудагтай,Мэдлэг боловсролч зүгээр.Ононг даргаар нь тавь.Гамчидтай таарахгүй байх т�##�тай.кк
Хян�##�тын Зөвлөл нь Үндэсний зөвлөлийн гишүүдээ огцруулж болохгүйээ ! Энэ чинь хууль бус үйл ажиллаг аа, Бүрэнбаатарын хор найруулга бна ! Ийм байж таар ахгүй, хууль эрх зүйн мэдлэг гэж нойль нөхөд юмаа !!!
Энэ байгууллага үндсэндээ дампуурчээ. Үүнийг дуучин нэртэй, өөрийгээ рекламдпах гэж оролдох сонин царай зүстэй ичих эмээх мэдэржгүй Алтанцэцэг гэх дуучин хүртэл даргаар очиж байна гэхээр инээд хүрмээр байна. тэр хүн дуугаа өөртөө тохируулж олоод дуулаад явж байв�##� болооо биз дээ. Тэгэхээр болосвсон хүнчингшүй болсон юм байх даа. МОЗТ