Улс төрийн мэдээ

Улс төр энэ долоо хоногт: Ашиг сонирхлын хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар 2023 оны төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийсэн. Улмаар төрийн албан хаагчдын цалин тэтгэвэр болон иргэдийн нийгмийн халамж, тэтгэврийг хэрхэн нэмэгдүүлэхийг үндсэндээ олон нийтэд мэдээлсэн билээ.

Мөн Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн нь шинэ үйл явдал. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, 126 гишүүн бүхий парламенттай болон, ирэх 2023 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах болсонтой холбогдуулан,

  • Сонгуулийн тухай хуулийг өөрчилж
  • Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар батлахаар байгаа юм.

Тэгвэл энэ долоо хоногт УИХ-ын хүрээнд ямар үйл ажиллагаа өрнөх вэ.

Нэгт, 2023 оны төсвийн тодотголын үлдсэн хэлэлцүүлгүүдийг байнгын хороод, УИХ-ын чуулганаар хийх нь.

Хоёрдугаарт, өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ч үргэлжлүүлэн хэлэлцэх нь.

Гуравдугаарт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр ажлын хэсэг хуралдах юм байна.

Ингэхдээ ЗГ-аас өргөн барьсан энэ төслийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн өргөн барьсан хувилбартай нэгтгэхээр болсон байна.

Энэ бол төрийн албан тушаалтны хамаарал бүхий хүмүүс аливаа тендер, хөнгөлөлттэй зээл тусламж, төсөл хөтөлбөрт оролцох боломжийг хаах агуулгатай хууль. Үндсэн хуулийн өөрчлөлт дагасан анхаарал татах хуулиудын араас энэ хуулийг хэрхэн хэлэлцэж батлах нь олон нийтэд хүлээлт үүсгээд буй юм.

Дөрөвдүгээрт, Соёлын яамнаас өргөн барьсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button