ДЭЛХИЙ

Аргентинд энэ жил инфляцын түвшин 149 хувьд хүрнэ гэжээ

Аргентин улсын төв банк энэ жил инфляцын түвшин хэдэн хувьд хүрэх талаар 38 шинжээчдээс санал асуулга явуулсан байна. Өнгөрсөн баасан гарагт (2023.06.09) тус банк санал асуулгын үр дүнг танилцуулж шинжээчид инфляцыг энэ жилд 149 хувь хүрнэ хэмээн үзэж байгааг мэдэгджээ.

Өмнөх санал асуулгаар эдийн засаг судлаачид инфляц 126% хүрнэ гэж үзсэн нв ийнхүү өөрчлөгдсөн байна. Аргентины эдийн засаг томоохон цохилтод ороод байгаа. Мөн тус улсын түүхэнд бүртгэгдээгүй хүнд ган тохиолдсон нь эдийн засгийн хэцүүхэн байдалд огт тус болоогүй юм.

Төв банкнаас явуулсан санал асуулгад оролцсон шинжээчид тавдугаар сард Аргентинд эд зүйлсийн үнэ дунджаар 9 хувиар өссөн гэж үзэж байгаа аж. Тус улсын мөнгөн дэвсгэрт болох песогийн үнэ тогтмол унасан. Одоогийн байдлаар нэг ам.доллар 246 аргентин песотой тэнцэж байна. Эдийн засагчид энэ жилийн төгсгөл гэхэд нэг ам.доллар 408.68 песо, 2024 онд 917.54 песотой дүйнэ гэж таамаглаж байгаа юм. Үүнтэй хавсран олон хүчин зүйлийн улмаас Аргентины эдийн засаг энэ жил 3 хувиар ширгэнэ гэж эрдэмтэд үзэж байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button