Сонсгол хийгээгүй “Нүүрсний түр хороо” ажлаа хэлэлцэнэ
Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороо өнөөдөр хуралдахаар товложээ.
Үүнийг “Нүүрсний түр хороо” хэмээн тодотгодог. Мөн зургаадугаар сарын 10-ны өдөр ажиллах хугацаа нь дууссан юм.
Тэгвэл өнөөдөр хуралдаж, байгуулагдан ажилласан хугацааны тайланг хэлэлцэх юм байна.
Мөн “Нүүрсний түр хороо”-г нүүрсний хулгайн гэх асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулаагүйд нь олон нийт шүүмжилж буй. Хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж буй тул сонсгол хийснээр мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй талаар тус түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболд мэдээлсэн байдаг.
“Нүүрсний түр хороо”-нд Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, С.Бямбацогт, Ш.Адьшаа, Б.Бейсен, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Доржханд нар багтдаг.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амьсгаанууд
Өөрсдөө холбоотой болхоор л хийгээгүй байх