ДЭЛХИЙ

Эрдэмтэд эр бэлгийн болон өндгөн эс ашиглалгүй үр хөврөл үүсгэжээ

Эрдэмтэд анхны удаа эр бэлгийн эс, өндгөн эс ашиглалгүй синтетик аргаар хүний үр хөврөл үүсгэсэн байна. Хиймэл үр хөврөлүүд нь хүний үр хөврөлийн хөгжлийг илүү ойлгоход тус болж, зарим зулбалтын шалтгааныг тайлбарлахад түлхэц өгөх боломжтой.

Анхны удаа синтетик үр хөврөл бүтээсэн гэх эрдэм шинжилгээний ажлыг энэ жилийн Үүдэл эсийн судалгааны олон улсын нийгэмлэгийн чуулганаар танилцуулсан байна. Франсис Киркийн институтийн профессор Жеймс Бриско үр хөврөл судлалын салбарыг болгоомжтойгоор үйл ажиллагаагаа явуулж, олон нийтийг цочирдуулах зүйл хийхээс зайлсхийх хэрэгтэй хэмээсэн юм.

Хүний үр хөврөлийг хиймлээр үүсгэх нь ёс зүйн хувьд асуултууд дагуулна. Тухайлбал хиймэл үр хөврөлийн хөгжлийг бүрэн гүйцэд явуулж нярай болгох уу гэх мэт. Гэхдээ хиймэл хөврөл бүрэн гүйцэд хөгжиж чадах эсэх нь тодорхойгүй. Үүдэл эсийн судалгааны олон улсын нийгэмлэгт танилцуулсан үр хөврөлийг Кембрижийн их сургуулийн профессор Магдалена Зерника-Готц бүтээсэн аж. Тэрбээр ямар ч эс болон хөгжих чадвартай үүдэл эс ашиглан үр хөврөл тогтоосон байна. Зерницка-Готц өмнө нь тархины хөгжил болон зүрхний цохилт ажиглагдсан хулганын хиймэл үр хөврөл тогтоож байсан аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шинжлэх ухааны ололт дэвшил улам хөгжиж байхад манайхны мулгуунууд вакцин бол хор гэж яриастай л явж байна даа. Залуу хойч үеэ шинжлэх ухаанчаар өсгөөрэй.

Холбоотой мэдээ

Back to top button