Улс төрийн мэдээ

Ирэх баасан гарагт С.Батдөлд 2-5 жилийн ял оноох эсэхийг шийднэ

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын долоон хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2301000010020 дугаартай хэрэгт зарим яллагдагч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гаргасан гомдол хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр өчигдөр (2023.06.20) хэлэлцсэн.

Урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж тэдэнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх гэм буруугийн шүүх хуралдааны товыг 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт явуулахаар товлон зарлалаа.

Гэм буруугийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч С.Батдөлийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, бусад шүүгдэгч нарт Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоож шийдвэрлэлэсэн юм.

-С.Батдөлийг Эрүүгийн хуулийн дараах зүйл ангиудаар яллагдагчаар татсан-

Ташрамд, С.Батдөлийн хувьд дараах зүйл ангиудаар яллагдагчаар татагдаад байгаа юм.

Эрүүгийн хуулийн 22.10 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,

1.Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.4 буюу хахууль авсан,

2.Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

18.6 буюу мөнгө угаасан,

2.2 энэ гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүхээс С.Батдөлийг дээрх зүйл ангиудаар гэм буруутай гэж үзвэл 2-5 жилийн хорих ялаар шийтгэгдэхээр байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
059
059

iim baga yaltai bdag yumuu....yamar muukhai yum be .

Зочин
Зочин
Reply to  059

ийм бага ялтай болхоор л суудал булаацалдаад үхэлдээд байдаг юм байналдаа тэр бумтан болчихоод 2жил суугаад гарах бол амралтанд амраад ирсэнээс ялгаагүй

Зочин
Зочин

Undaa xulgailsan nasand xureegui xuuxed 10 jiliin yal awch bsan gelu?

Холбоотой мэдээ

Back to top button