Х.Булгантуяа: Наадмаас өмнө хүүхдийн мөнгийг нөхөж олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2023.06.21) боллоо. Хуралдаанаар 40 орчим асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулжээ.
2023 оны төсвийг тодотгож, долдугаар сарын 1-нээс ахмадуудын тэтгэвэр болоод төрийн албан хаагчдын цалин, бусад төрлийн халамжийн тэтгэмжийг тодорхой хувиар нэмэгдүүлэхээр болоод байгаа билээ.
Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ахмадуудын тэтгэврийн нэмэгдлийн хүрээнд 480 мянга орчим хүний мэдээлэлд өөрчлөлт орно. Нэмэгдэл долдугаар сарын 1-нээс орж эхлэх учир бэлтгэл ажлыг яаравчилж байна.
Мөн өмнө нь хүүхдийн мөнгийг орлогын хэмжээнд үндэслэн ялгавартай олгож байсныг болиулсан. 91 ба 9 хувиар ялгаж олгож байсан хугацаанд хүүхдийн мөнгөө авч чадаагүй хүмүүсийн тэтгэмжийг Үндэсний их баяр наадмаас өмнө нөхөж олгоно. Үүнд мөн зургадугаар сарын нийт хүүхдийн мөнгө ч хамаарна.
Өмнө нь хүүхдийн мөнгө авч байсан хүмүүс шинээр хүсэлт явуулах шаардлагагүй. Харин шинээр төрөөд, 9 хувьд багтаж, хүүхдийн мөнгө авч үзээгүй хүүхдүүд бий. Тэдний тухайд хүсэлт гаргах шаардлагатай.
Шинээр батлагдсан журмын дагуу хэрхэн хүсэлт гаргахыг ирэх долоо хоногт сэтгүүлчдэд зориулсан мэдээлэл хийж, тайлбарлана" гэлээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
Логиктой сэтгэж, эмх цэгцтэй ярьж сурахгүй бол тэгс гээд огцорч мэдэх л байх шүү, дотроо бодолтойл бай гаарай !