Улс төрийн мэдээ

"Хууль биш хөтөлбөрийн дагуу III ангиас англи хэл заана"

Боловсролын тухай багц хуулийг хэлэлцэх үеэр, гуравдугаар ангиас эхлэн англи хэл заах заалтыг байнгын хорооны шатанд дэмжээгүй гэх мэдээлэл түгээд буй юм.

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг мэдээлэх үеэрээ БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тайлбар өглөө.

Тэрбээр "Буруу ойлголт түгсэн. Байнгын хороогоор гуравдугаар ангиас англи хэл заах тухай асуудлыг яриагүй. Харин "Үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэсэн заалтыг л дэмжээгүй. Нөгөө талд, 2024 оноос эхлэн хэрэгжих шинэ сургалтын хөтөлбөрийг боловсруулж байгаа. Энэ хөтөлбөрийг 10 жилийн турш өөрчлөхгүй.

Тус хөтөлбөрийн үзэл баримтлалд, "Боловсролын байгууллагын үндсэн гадаад хэл нь англи хэл байна" хэмээн зааж байгаа. Мөн гуравдугаар ангиас эхлэн англи хэл болон мэдээлэл зүйн хичээлийг заахаар тусгасан. Хэддүгээр ангиас ямар хичээл орохыг хуулиар шийдэхгүй шүү дээ. Хөтөлбөрөөр зохицуулна. Энэ хөтөлбөрт гуравдугаар ангиас эхэлж англи хэл заахаар тусгасан байгаа. Хөтөлбөрийг Засгийн газраас батална" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button