УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сөрөг хүчингүй, эмэгтэй гишүүд айдастай үед С.Одонтуяа тодорсоор

Сонгууль дөхөх хэрээр УИХ-ын эмэгтэй гишүүдийн тойргийг суллах акц өрнөж эхэлдэг.

Өнгөрсөн долоо хоногийн хувьд Х.Булгантуяа гишүүн ихээхэн дайралтад өртсөн. Мөн "Гацуурт" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Чинбатын асуудлаас үүдэн, Соёлын сайд Ч.Номин ч "балбууллаа". Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг рүү чиглэсэн дайралтууд өрнөв.

Энэ ч утгаар эмэгтэй гишүүд өдгөө урьд, урьдынхаасаа илүү чимээ имээгүй суух болсон. Уг нь эмэгтэй гишүүд нэгдэж, акц хийх, лобби бүлэг байгуулах, нийгэмд гарсан алив асуудлаар дуугарч, үзэл бодлоо илэрхийлэх хандлага анзаарагддаг л байлаа. Гэхдээ парламент бүрдсэн эхний жилүүдэд л.

Харин УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа л эмэгтэй гишүүний хийгээд сөрөг хүчний ажлаа өнөө цаг үед хийсээр буй дүр зур зурагтай. Өмнө нь, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч БНСУ-д хүчирхийллийн хэрэгт холбогдоход тэр мэдэгдэл хийсэн. Эмэгтэй гишүүд хийнэ гэсэн ч С.Одонтуяа л индэр дээр гарч ирэв. Өдгөө бэлгийн хүчирхийлэлд өртсөөр ирсэн байж болзошгүй ламхай нарын асуудлаар мөн С.Одонтуяа Төрийн ордонд байр сууриа илэрхийллээ.

УИХ-д сөрөг хүчний байр суурь ч ихээхэн дутагдаж буй. Ардчилсан намын гишүүд таг чиг. Ийм үед өөрийн имижээр улс төр хийсээр буйгаараа С.Одонтуяа ялгарч, тодорч байна. Эмэгтэй гишүүний хувиар ч, АН-ын төлөөллийн үүднээс ч тэр дуугарсаар байгаа нь эрхгүй цаг үеийн давлагаанд тодорч байна. Чимээгүй суугсад нь биш идэвхийлэн улстөр хийсэн нь ирэх сонгуулийн бэлтгэл болж болохын нэг жишээ гэлтэй.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочид
Зочид

Угаасаа одонтуяагаас бусад нь шаал хэрэггүй ш дээ дэмий л сандал бөглөсөн халтар царайтын короля шиг хүмүүс.ярья гэхээр улс төр эдийн засаг хууль эрх философийн талаар а ч үгүй юм чинь.дахиад ийм буруу сонголт хийж ажил хохироодогоо болих хэрэгтэй

Зочин
Зочин

Одонтуяа гишүүнээ тэтгэврийн жил дээрээ хүүхдийн тоогоор жил нэмэгдэх асуудлыг эмэгтэй хүн бүрт тэгш олгох асуудлыг их хурал дээр хөндөж яриач. Эмэгтэй хүнийг тэгж ялгаж болохгүй шдээ. Хууль гарахаас өмнө тэтгавэрт гарсан эмэгтэйчүүдийн буруу юмуу. Тэр хүмүүс чинь яацан эмэгтэйчүүд юм бэ. Бүх зүйлээс гадуурхагдаж байхын. Хүний эрхийг ярьж л байгаа юм бол энэ талаар яриад өгөөч та.

Зочин
Зочин

Одонтуяа гишүүндээ ажлын амжилт хүсье.

Иргэн
Иргэн

60 настай гишүүн 70 хүртлээ гишүүн байхын тулд идэвхи хэрэгтэй ш дээ квотоор орчихно С Эрдэнийн хормойноос тас зуураастай байдагсан . Одоо түүнийгээ сэгсэрчихсэн

dugree
dugree

songuuliin beltgeliin jishee bishee , Odontuya gishuun ymagt tsag ueiin asuudald uuriin bair suuria ilerhiilj irsen shuu ! harin busdiig n medehgui l bn , darga dagaj daldaidag , busdiin tsarai harj ug zuudug gishuud l delgetseer olon haragddag ym , ted tegej nyruursniihaa tuluu bas l devshih bhdaa yanam biluudee ! hu

Зочинцэцэгуэцэг
Зочинцэцэгуэцэг

Тэтгэвэртээ гарах цаг нь болсоон! Амар хялбараар заль мэхээр амьдрахаа болж ядау буяны үйл хийгээч ! Ямар ч буянгүй нэр зэрэгт шунаж луйвар худал хулгай хийсээр энэ насыг барах нь ! Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлнэ , 100 ямаанд 60 ухна гэгч л манай улсыэ төрд болох юм

Холбоотой мэдээ

Back to top button