ОХУ-аас Крымыг Украинтай холбодог гүүр лүү халдлаа

ОХУ-ын Засгийн газраас Херсон мужийг удирдуулахаар томилсон Владимир Салдо нь "Крымын хойгийг өмнөд Украинтай холбодог Чонгар гүүр лүү Украины зэвсэгт хүчин холын тусгалтай пуужингаар халдсан" гэж мэдээлжээ.
Гүүрний хоёр зорчих хэсэгт гэмтэл учирсан ч хүн бэртээгүй гэж Салдо нэмж хэлсэн юм.
Чонгар гүүр нь Крымын хойгоос Украин рүү хүрэх хамгийн дөт зам, мөн Оросуудын эзлэсэн Мелитополь рүү Крымээс хүрэх чухал замуудын нэг аж. ОХУ энэ гүүрийг ашиглан Крым рүү хүрэх хуурай замын гүүр болгон ашигладаг. Метитополь бол Украин энэ сарын эхээр эхлүүлсэн сөрөг довтолгоогоор буцааж авахаар зорьж байгаа хотуудын нэг.
Одоогийн байдлаар сөрөг довтолгоо ахиц гаргахдаа удаан байгаа. Хоёр долоо хоногийн хугацаанд Украины зэвсэгт хүчин 8 суурин газрын буцааж авч чадсан. Гэвч Нова Каховка далан нурсны улмаас Днепр голын орчин үеэрлэж тус бүсэд сөрөг довтолгоо явуулахад хүндрэлтэй болсон юм. Каховка даланг ОХУ санаатайгаар тэсэлсэн гэж шинжээчид таамаглаж байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.