ДЭЛХИЙ

Английн банк бодлогын хүүгээ 5 хувь болгож нэмлээ

Пүрэв гарагт (2023.06.22) Английн банк эдийн засагчдын таамаглаж байснаас өндөр хэмжээгээр бодлогын хүүгээ нэмсэн байна. “Reuters” агентлаг эдийн засагчдаас санал асуулга явуулж, бодлогын хүүг 4.75 руу өсгөнө гэж тооцоолж байсан юм.

Гэвч Их Британийн инфляц таамаглаж байснаас удаан унана гэж дүгнэсэн тул бодлогын хүүгээ 4.5 хувиас 5 хувь болгож нэмжээ. Английн банкны үнэт цаасны бодлого хариуцсан комисс пүрэв гарагт хуралдаж бодлогын хүүг 0.5 хувиар нэмэх саналыг 7:2 харьцаатай дэмжсэн аж. Өмнө нь 2008 онд л тус банк хадгаламж болон зээлийн хүүг ийм их хэмжээгээр нэмж байжээ.

Үнэт цаасны бодлого хариуцсан комисс тус шийдвэрээ танилцуулахдаа “Сүүлийн үеийн дата инфляцын үйл явц энэ чигээрээ тогтвортой байхыг илтгэж байна. Инфляц түргэн хугацаанд ихэссэн шиг хурдан буурахгүй төлөвтэй” гэсэн аж.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button