УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Төвбанкны Ерөнхийлөгчийн чадал

УИХ-ын чуулганаар саяхан 2023 оны төсөвт тодотгол хийж баталсан. Ирэх сараас цалин тэтгэвэр нэмэгдэж, хүүхдийн мөнгө тараана.

Үүний үр нөлөөгөөр инфляц, хүү өсөх эрсдэл үүснэ. Жаахан хэдэн төгрөг нэмэгдэхээр дагаад үнийн өсөлт тэнгэрт хадчихдаг зовлон манайд бий.

Төсөв тодотгоно гэж мэдэгдэх үедээ Б.Жавхлан сайд, “Инфляц өсөх сөрөг дарамтыг төсвийн бодлого, мөнгөний бодлогоор саармагжуулна. Тодруулбал эдийн засгийн арга хэмжээ, захиргааны арга. Эдийн засгийн арга хэмжээ гэдэгт төв банкнаас бодлогын хүүгээ зөөлрүүлэх орон зай байхгүй. Мөнгөний бодлого чанга хэвээр үргэлжилнэ. Төсвийн тал дээр ч хэмнэлтийн хуулиа нарийн чанд барина. Захиргааны арга хэмжээ гэвэл төсвийн тодотголыг далимдуулж зах зээлд зохиомлоор үнэ өсгөх, хомсдол үүсгэх асуудалтай хатуу тэмцэнэ" гэж байв.

Өчигдөр /2023.06.23/ Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг 13% хувь хэвээр хадгалах шийдвэр гаргасан юм.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ тухай, “бодлогын хүүгээ бууруулах боломж байсан ч, төсвийн тодотголын нөлөөг тооцож, хэвээр хадгалсан” гэжээ. Мөн тэрбээр “Төсвийн тодотголын нөлөөгөөр инфляц болоод зээлийн хүү улам өсөх эрсдэлтэй” хэмээсэн байна.

Төсвийн тодотгол хийчихсэн, цалин мөнгө тараагдах гэж буй энэ үед Монголбанкны Ерөнхийлөгчийн авч чадах арга хэмжээ одоохондоо бодлогыг хүүг хэвээр хадгалах л бололтой.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ИШ ЧААВААС АЙМХАЙ НОВШ, ХАРИН Ч БОДЛОГЫН ХҮҮГ НААД ЗАХ НЬ 2 ПҮНКТЭЭР НЭМЧИХЭЭД ЧАЛЧААЧ. ОДОО БАЙГАА СУУРЬ БОДЛОГЫН ХҮҮ ЧИНЬ ҮНИЙН ӨСӨЛТИЙН ЭСРЭГ ХЭРЭГСЭЛ БОЛЖ ХЭЗЭЭ Ч ЧАДАХГҮЙ ШҮҮДЭЭ. МАЛ ЯМААН САХАЛТ ГЭМТ ХЭРЭГТЭЙН ЛХАГВАСҮРЭЭН

Зочин
Зочин

Монгол улс шиг хулгайч луйварчид нь ерөнхийлөгч гэх шиг боль дөө

Холбоотой мэдээ

Back to top button