ДЭЛХИЙ

ISW: Пригожины зэвсэгт бослого амжилттай болох магадлал бага

ОХУ-ын албан тушаалтнууд “Вагнер” группын удирдагч Евгений Пригожинийг иргэний дайн эхлүүлэхийг оролдсон хэмээн баривчлах тушаал гаргасан.

Пригожин ОХУ-ын Зэвсэгт хүчнийг Украины дайнд оролцож буй Вагнер группын цэргүүд рүү дайрсан гэж буруутгаад байгаа юм.

Тэрбээр Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг шийтгэхээр цэргүүдтэйгээ хамт “Зэвсэгтэй бослого бус, шударга ёсны төлөөх жагсаал хийнэ” гэж хэлжээ.

Вагнер групп Ростов на Дону хотыг эрхшээлдээ оруулахыг зорьж буй. Тус хотыг эзэлснээр Украины дайнд өөрчлөлт гарах магадлалтай. Пригожин Кремль Украин руу цэргээ оруулахаар үүсгэсэн үндэслэл нь худал хуурмаг гэж хэлсэн юм. Ростов хот нь ОХУ-ын өмнөд бүсийн цэргийн командлалын байр.

Тус хотод Вагнер группын цэргүүд орсон гэж эх сурвалжууд мэдээлж буй. Ийм учраас Ростов на Дону хотыг Москватай холбодог M4 хурдны замыг Липецк, Воронеж мужуудын жил дээр хаасан байна.

Евгений Пригожин ОХУ-ын Батлан хамгаалахын яамны удирдлагуудын эсрэг зэвсэгт бослого гаргасан нь амжилт олох магадлал бага хэмээн АНУ-д байрладаг “Institute for Study of War” буюу “ISW” нэртэй дайны дүн шинжилгээ хийдэг фирм хэлжээ.

“ISW”-ийн үзэж буйгаар Пригожин нөхцөл байдлыг буруугаар тооцоолсон байх магадлал өндөр аж. Вагнерийн удирдагч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины дэмжлэгийг авна гэж тооцоолсон ч Путин саяхан Батлан хамгаалахын яамтай илүү нягт холбоотой болсон учраас зэвсэгт бослого амжилт олох магадлал маш бага гэж “ISW” үзсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
чинбас
чинбас
2023-06-25 19:23

ингэж чадна гэдэг бас л агуу хүмүүний үйлдэл

Холбоотой мэдээ

Back to top button