УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Баттулгын нөхдийн хоёр нь буруутай, нэг нь буруугүй

Өчигдөр /2023.06.26/ Хөгжлийн банкны зээлийн асуудалд холбогдсон 80 хүн, 4 ААН-ийн гэм буруугийн шийдвэрийг шүүгч танилцууллаа. Улмаар 32-ыг нь буруутай, 48-ийг нь гэм буруугүй гэж үзлээ.

Эл шийдвэрээс анхаарал татаж сошиал орчинд бичигдэж буй нэг өнцөг нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгын нөхөдийн гэм буруугийн асуудал байв.

Тодруулбал, түүнтэй нэр холбогдож, яригдаж ирсэн Ц.Ууганбаяр, Б.Махбал нэр гэм буруугүй, Г.Байгалмаа нь гэм буруутайд тооцогдов.

Гэм буруугүй тооцогдсон ТОСК болон "Нью яармаг хаусинг прожект" ХХК-д хамааралтай Ч.Ууганбаяр:

Н.Мөнхбаттай бүлэглэн "Нью Яармаг хаусинг прожект" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банканд битүүмжтэйгээр байршуулсан 24.8 сая ам.долларыг барьцаалан 36.7 тэрбумын зээл авахыг зөвшөөрсөн хэргийг гэм буруугийн шинжгүй гэж үзсэн.

Тэрбээр "Би Хөгжлийн банкнаас зээл авсандаа харамсаж байна. Дээр нь намайг Х.Баттулга гэдэг хүнтэй их холбох юм. Х.Баттулга гэдэг хүний хувийн компани, хувь хүнд нь зөвлөөгүй. Би Х.Баттулга гэдэг хүнтэй ямар ч харилцаа, холбоогүй" хэмээн сонсгол дээр хэлсэн байдаг.

Гэм буруугүйд тооцогдсон Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн асан Б.Махбал:

Шүүх хуралдаанд хоригдол Б.Махбал нь шүүгдэгчээр оролцсон. “НВЦ”, “Монгол мах”, “Монгол эм импекс”, Бэрэн группт давуу байдал бий болгож, Хөгжлийн банканд олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт яллагдагчаар татсан. Улмаар түүнийг гэм буруугүйд тооцон, түүнд үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгов.

Гэм буруутайд тооцогдсон Г.Байгалмаа:

Г.Байгалмаагийн хувьд Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад түүний ЕТГ-ын дэд даргаар ажиллаж байсан билээ. Шүүхээс түүнийг Хөгжлийн банкнаас зээл авахдаа МоАХ-ны Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг дуурайлган, хуурамч баримт бүрдүүлсэн. Гэмт хэргийн улмаас олж авсан мөнгөө угаасан гэм буруутайд тооцсон юм.

Б.БЭХНЭМЭХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 27, 2023 15:53

Монголын хуулийн байгууллагууд бүхэлдээ тангадын тайрдасын кармаанд өлхөн багтжээ ! Ичиг ичиг, еэ еэ бөөвөө ! Улсын Прокуруор, цагдаагийн генер, хуулийнхны хуйв�##�даанчид та нарт Төвд тангадтайгаа хамт дээлээ нөмрөх цаг ирнээ, гайгүй !

Зочин
Зочин
6 сар 27, 2023 17:36

Ерөнхийлөгч байсан хүнээ жоохон хүндэлмээр байнаа манайхаан

Рулгайч Женко
Рулгайч Женко
6 сар 28, 2023 00:21
Reply to  Зочин

Чмэгүй д�##�д ор дуугай хажуудхаа хөйрлаа м�##� минь

Зочин
Зочин
6 сар 27, 2023 19:25
Reply to  Зочин

Хулгайчийг юунд нь өмөөрөөд бгаа юм бээ.Бас спиртийн наймаачдын нэгүү,эсвэл хулгайн мөнгөнөөс нь хүртэгч үү.

Зочин
Зочин
6 сар 27, 2023 22:04

Баттулганы хоёр хүн гэж хэлээд холбоод байх юм хэрэг хийвэл Бат тулгатай холбохдоо яахавдээ

Рулгайч Женко
Рулгайч Женко
6 сар 28, 2023 00:22
Reply to  Зочин

Ёи ернь сэтгэцийн % д юмтай шүү архи уухаа болчих хогийн шаахай минь

Рулгайч Женко
Рулгайч Женко
6 сар 28, 2023 00:20

Энэ бүхэн Хулгайч баттулгын хийсэн ажил

Д Баярсайхан .
Д Баярсайхан .
6 сар 28, 2023 11:23

Нээрэн,нөгөө 17н чингэлэг спиртийн хэрэг ч бил үү!? яасан таг болсон . гэх мэт асуув�##� асуух зүйл байна шүү!за больё ..Улс төрч гэж нэрлэгдсэн нөхөд өө !?

Иргэн
Иргэн
6 сар 28, 2023 13:03

Энэ Тулгын өмнөөс г�##� өөр дээрээ татах хүмүүсээр хүрээлүүлжээ. Ямар ч олон хүнийг түлхдэг юм. Өнөөх Бурхан гуай нь зөвшөөрсөн л юм байхдаа. Ингээд эмэгтэй хүнээр туг тахихыг нь

Зочин
Зочин
6 сар 28, 2023 20:13

Баттулгад ямар хамаа бнаа түй өмхий үнэртсэн хар новшоо хэдэн цаас авчаад өлөн царайлаад ингэж бичээд бдаг новш вэ

Зочин
Зочин
6 сар 29, 2023 18:48

Алуурчин Махб�##� бас энэ хэрэгт холбогджээ. Хоригдох хугацааг нь Женко еөк-с буухдаа хасуулсан даа.

Зочин
Зочин
6 сар 29, 2023 18:50

Ерөнхийлөгч байсан хүнээ хүндэлмээр гэнээ. Энхбаяр Багабанди Элбэгдорж нарыг одоо хүндэлж байна уу.

Холбоотой мэдээ

Back to top button