Улс төрийн мэдээ

"Авлига хороолол"-ын ажлыг зогсоох эсэх нь Ц.Даваасүрэнгээс шалтгаална

Мэргэжлийн байгууллагуудын судалгаанд Сэлбэ болон Дунд гол дагуу 29 байршилд зайлшгүй газар чөлөөлөх ёстой талаар дурдсан байна. Тэр дундаа олон нийтэд "Авлига хороолол" нэрээр танигдаад буй "Aqua Garden" хорооллын газрыг усны нөөц бүрдүүлэх зориулалтаар чөлөөлөх шаардлагтайг "Престиж Инжеренинг" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Ганзориг танилцуулсан.

Харин Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дээрх судалгаанд үндэслэн, барилга нураах, газар чөлөөлөх хууль эрх зүйн орчинг судална, Засгийн газарт танилцуулна хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл "Aqua Garden"-ий барилгын ажил өдгөө ч үргэлжилсээр байна.

Хуулийн дагуу 16-аас дээш давхар барилгын ажлын зөвшөөрлийг БХБЯ-наас олгодог. Барилгын ажлыг зогсоох шийдвэр ч мөн тус яамнаас гарах юм. Нийслэлийн зүгээс БХБЯ-нд түр зогсоох хүсэлтээ тавиад байгаа аж. Мөн МХЕГ татан буугдсанаар барилгад хяналт тавих чиг үүрэг ч БХБЯ-нд шилжжээ.

Тэгэхээр "Aqua Garden" хорооллын барилгын ажлыг асуудал нэг тийш шийдэгдтэл үргэлжлүүлсээр байх уу, зогсоох уу гэдэг шийдвэр БХБЯ буюу салбар хариуцсан сайд Ц.Даваасүрэн дээр хүлээгдэж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Наагий
Наагий

"Даваасүрэнгийн ахын дөө нар авилгаа ахдаа л өгнө шүү" гэсэн мсж бүхий нийтлэл юм шив дээ... Авилга хороолол нураагдахгүй бол Даваасүрэн авилгаа хүлээн авчээ л гэсэн үг шүү.

Зочин
Зочин

Даваасүрэн сайд 10% -иа авнаа гэдгийг л олон түмэнд ойлгуулж байгаан биз дээ !

Зочин
Зочин

Neg l ih svrhii shudra dvrtei hvn. Harj l baiya

Зочин
Зочин

Энэ поп чадах уу даа, өөрөө харин илүү нэхнэ.

Зочин
Зочин

10хувь одоо л попордог цаг. Удахгүй согууль

Хариу
Хариу

Хар жижиг луйварчин Даваасүрэн мөнгө аваад юм хийхгүй дээ. Мөнгөнд улайрсан гар даа. Харж л байгаарай

Зочин
Зочин

Даваасүрэн хүүхдийнхээ бсзээлийг төлөхын тулд авилга авна тэгээд иргэд хохироод үлдэнэ дандаа давтагддаг түүхшүүдээ

Зочин
Зочин

ene har avilgachin hulgaich nuraaj chadahgvi ee ard tvmen uursduul nuraah heregtei

Зочин
Зочин

авилга биш арван хувь хороолол болно. Мурийцсанч алдахгүй

Zochin
Zochin

Нураая.Бусдад сургамж өг. Даваасүрэн сайдын хэр шударгагыг харъя.

Зочин
Зочин

Shuud nuraax yostoi baimaar yum.

Холбоотой мэдээ

Back to top button