С.Амарсайхан Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргаас чөлөөллөө

Н.Мандуулыг уржигдар буюу долоодугаар сарын 25-ны өдөр ШӨХТГ-ын даргын албан тушаалаас чөлөөлжээ.
Тэрбээр өмнө нь Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байв. Улмаар тавдугаар сарын 22-ны өдөр ШӨХТГ-ын даргын ажлаа авсан юм. Гэвч хагас сарын дараа Шадар сайд С.Амарсайханд хүсэлт гаргаж, ажлын суурь нөхцөл бүрдээгүй гэдэг шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байдаг.
Н.Мандуул хүсэлтдээ "ШӨХТГ хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн ажиллах анхдагч суурь нөхцөл бүрдээгүй. Үүнийг бүрдүүлэхийн тулд байгууллагын төсөв хангалттай, хүртээмжтэй, ажиллах хүчний орон тоо улсын хэмжээнд хуулийн хэрэгжилтийг хангуулахуйд хүрэлцэхүйц байх ёстой. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхгүйгээр одоогийн байгаа нөхцөл, хүний нөөцийн чадлаар ШӨХТГ-ын ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна" хэмээн бичсэн.
Шадар сайд хүсэлтийг хангаж, мягмар гарагт Н.Мандуулыг албан тушаалаас нь чөлөөлсөн бөгөөд одоо ШӨХТГ-ын тамгын газрын дарга Ц.Уртнасан түр орлон гүйцэтгэгчээр томилогджээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шударга хүн ажил хийх хэцүү байдаг юм
Нэгч өдөр мэргэжилтэнээр ажиллаж үзээгүй нөхөр дарга хийгээд л явах юм. Байгууллагын цонхоор крандуулан орж даргын ширээнд заларагсдыг болиулах хэрэгтэй. Тэгээд бүүр сорчлоод л байгууулаа дамжаад явах юм. Ийм уурганлаа цадаагүй нөхдийг байгуууллагын даргаар томилохоо хэзээ болих юм бэ? Ерөнхий сайдаа! юманд учир суманд занги гэдгийг үргэлж санаж яв. 24 оны сонгууль их ойрхон байгаа шүү. Улстөрийн цунами болно шүү.
Нэг ч гэсэн болохгүй бгаа байгуулагыг дүрэм журамтай болгоод орхихгүйдээ залуусаа та нарт хийх ажил зөндөө бна шүү та нар хийхгүй бол өөр хэн гэж энэ улс чинь залуус та нарыг юм хийхийг хүлээж бна
Шал худлаа поп гар зайлсан нь болсон юм
Дүгнэлтийг нь хүлээж авсан бол энэ байгууллага өөрчлөлт хийх л байсан