Улс төрийн мэдээ

С.Эрдэнээс Ц.Туваан руу "урвасан" гэгддэг Э.Одбаярыг Л.Гантөмөр дэргэдээ авчээ

АН-ын дарга Л.Гантөмөр ажлын албаны даргаараа Э.Одбаярыг томилсон байна. Энэ бол С.Эрдэнийн хүү Э.Одбаяр биш юм. Өмнө нь АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан түүхтэй нэгэн.

Харин Э.Одбаярт С.Эрдэнэ болон түүний хүү нар таатай хандаж байгаагүй. С.Эрдэнийн хүүгийн хувьд амьдайтайгаа ЕБС-д хамт суралцаж байсан. Улмаар аавтайгаа танилцуулж, анх Ардчилсан намд хөтөлж оруулсан гэдэг. С.Эрдэнэ ч 2012-2016 онд НХХ-ийн сайд байхдаа Эрдэнэбилэгийн Одбаярыг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар томилон ажиллуулж байсан удаатай.

Гэвч Эрдэнэбилэгийн Одбаяр нь С.Эрдэнийн нэрийг барьж, хэд хэдэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэдэг асуудал нийгмийн анхаарлыг татаж байсан.

Эрдэнийн Одбаяр нэгэнтээ "АН-д хөтөлж элсүүлсэн нь том алдаа болсон. Нэр барьж олон жил хор хутгаж байсан тухай сонсож явсан. Одоо Х.Баттулга, Ц.Туваан нарын цүнх баригч" хэмээн жиргэж байв.

2022 оны үес Эрдэнэбилэгийн Одбаяр нь Х.Баттулга, З.Энхболд, Ц.Туваан нарын талыг баримтлах болсон юм.

Тэгвэл ийм түүхтэй нэгнийг АН-ын шинэхэн дарга Л.Гантөмөр дэргэдээ авсан нь анхаарал татаж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
dalai
dalai

ene ch yostoi orchin ueiin esmeli taij bndaa , heregtei bol Gantumuriig ch eruugiin zaaj medeh ym bish uu!Gantumur argaa barj alaa maajij bgaa ym uu?

Зочинзочин
Зочинзочин

Эрдэнээ хүүк хоёр яасан бээ, хүүк нь эрдэнээг тоохгүй байгаамуу

Зочин
Зочин

Бусдын бөгс долоож амьдардаг новшнуудаар дүүрч

Холбоотой мэдээ

Back to top button