Улс төрийн мэдээ

Элчин сайд Ө.Батбаяр Цагаан ордонд танилцах уулзалт хийв

АНУ-д суугаа элчин сайд Ө.Батбаяр Цагаан ордны ҮАБЗ-ийн Зүүн Азийн асуудал хариуцсан Тэргүүн захирлаар шинээр томилогдсон хатагтай Мира Рэпп-Хүүпэртэй 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Цагаан ордонд танилцах уулзалт хийв.

Талууд Монгол Америкийн харилцааны 2023 оны үлдсэн хагас болон 2024 онд хамтран хэрэгжүүлэх, ажил, арга хэмжээний талаар санал солилцов.

Тэрбээр хоёр талын харилцаа амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлж, энэхүү амжилтыг улам бүр өргөжүүлэн бэхжүүлж ажиллахаар харилцан тохиролцов.

Элчин сайдын зүгээс хоёр орны ҮАБЗ хоорондын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, айлчлалын давтамжийг хадгалахын чухлыг онцлон тэмдэглэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Аялагчаар элчин сайд тавьдаг улс энэ дэлхийд байна уу, АНУ-ыг арай доош нь хийжээ, ЕС-ын айлчлалаас гарах үр дүнг харж л сууя.

Зөөз
Зөөз
Reply to  Иргэн

Үнэн, гэхдээ ганц нэг дипломат нь ажлаа хийж байгаа байх даа, манай төрийн томиллоо нэг ийм... Ерөнхий сайд нь очоод ойлгох биз

Зочин
Зочин

Ха ха ха танилцах уулзалт

Хамгийн хамгийн илүү тэ байлаа
Хамгийн хамгийн илүү тэ байлаа

Монгол улсын иргэдийг визгүй зорчуулах шууд агаарын нислэгийг 2024 оноос хэрэгжүүлж чадвал үүргээ 100% илүү биелүүсэн элчин сайд болж иргэдийг дэмжлэг итгэлийг олж өөрийгөө таниулна

Зочин
Зочин

Энэ Батцэцэг гээч ыизнес эмэгтэй одоо Монголын төрд шургалан ГХЯ-ны сайд болоод зогсохгүй олон жилийн өмнө холбооны ТМС төгссөн аялагч, тамхины наймаачин хүнийг элсэн сайд болгосон. Монголын төрдийн гадаад харилцаанд ий шившигийн зүйл болж байгаагүй. Нөгөө талаар үел ах дүүс болох дуучин Отгонжаргалын төрсөн эгчийн нөхөр Мөнхэрдэнийг Өвөр Монголд консуул болгож байсан. Зөвхөн захаас нь дурдвал энэ. Энэ эмэгтэй наймаа худалдаа, тендер хулгайлах, төрийн мөнгөөр мэргэжил дээшлүүлэх жалыг ихээхэн хийсэн козинод ямар хэмжээний мөнгө зарж Хүрэлсүтэй хамтарч тоглож байсан зэргийг шалгах цаг болсон шүү. Ийм хүмүүсээс төр хол баймаар байна. ГХЯ-ны сайд хийчих Зоригтбаатар, Мөнхоргил зэрэг ямар нэг рекламгүй явж байхаар хүмүүс дүүрэн байна шүү дээ.

Зөөз
Зөөз
Reply to  Зочин

Аймаар авгай вэ, яана даа

Холбоотой мэдээ

Back to top button